Sunday, August 16, 2009

Super Sunday Manchester United vs. Birmingham City

Cristiano-г явсанаас хойш Rooney өөрийнхөө үүргийг сайн ухамсарлаж чадаж байна чадахаар ч тоглогч гэсэндээ тоглолтын 33 дахь минутанд улиралын эхнийхээ гоолийг мөн тоглолтын цорын ганц гоолыг хийлээ. Хэдийгээр зун ирсэн Hart 93 минутын туршид гайхалтай хаалтуудыг гүйцэтгэж байсан ч нэг гоол алдлаа. Юутай ч түүнд шинэ баг нь их л зохиж харагдлаа. Тоглолтын тооны харьцааг барихад яах аргагүй Evra-ийн цэвэрлэгээ мөн хаалгач Foster-луу шинэ довтлогч Benitez-ийн цохилтыг хаасан нь их нөлөөлсөн.
Cristiano-г орлохоор ирсэн Valencia хөөрхөн л тоглох юм гэхдээ сайн гэхгүй. Угаасаа 19-тэй Fabio жигүүрийн хамгаалагч байжиж Valencia-аас илүү их довтолгоон эхлүүлж байсан. Man.U-д маш олон боломж гарсан, гаргаж ч чадаж байсан хэдий ч төгсгөл муутай байсан.Арга ч байжуу дээ Birminghaм хамгаалахаар зориулагдсан баг бөгөөд сөрөг довтолгоо л тэдний гоол хийх ганц боломж байсан. Хэд хэдэн сөрөг довтолгоо хийсэн боловч төдийлөн амжилт ололгүй байсаар хожигдлоо. Аргагүй дээ дасгалжуулагч McLeish нь бараг хамгаалахаас өөр тактик мэддэггүй нэгэн. Гэхдээ Хамгаалалтын ханаа сайн босгодог шүү! За ямартай ч өнгөрсөн жилийн аваргууд гараагаа сайхан л эхэлэлээ.

No comments:

Post a Comment