Tuesday, August 3, 2010

2010 August batch of coolest songs

За тэгэхээр ийм байна. Нээж үзчээд, өөөө миний юм биш байна гээд хаачихдаг хүмүүст хандаж хэлэхэд: Ядаж миний хөдөлмөрийг үнэлээд 1, 7, 14-р дуунуудын клипыг гүрийж байгаад үзчих тэгээд ч таалагдахгүй бол энд дарна уу.

1.Arcade Fire - The Suburbs

Өмнөх бичлэг дээр шинэ цомгийг нь тавьсан байгаа. Юутай ч ахиад хийчихье. Нээрээ сониноос хамтлагийнхний NME-д өгсөн ярилцлаган дээр Win Butler хэлэхдээ "Манай хамтлагийн хэнийх нь ч дансанд 5-с илүү поунд байхгүй. Бид нар тусгай дисторшн, эффектүүд хийлгэж үзээгүй. Гэсэнч бид нар уран бүтээлээ байгаа юмаа ашиглаад хийсээр л байгаа" гэсэн байна. Зүгээр энэ хэлсэн үгийг нь уншчихвал бүүр амттай болох байх гэж бодоод биччихлээ.

2.Klaxons - Echoes

Аль оны эхээр гаргана гээд байсан цомог нь одоо л бэлэн болж байх шиг байна. 2 дахь сингл гэхэд их л таалагдлаа. Энэ сард шинэ цомгийнхоо нээлтийг хийнэ ингэнээ.

3.Chapel Club - O Maybe I

За манай Куртис хоолоотой залуугийн бас нэг коол дуу.

4.Foals - Miami


5.Edwyn Collins - Losing Sleep

Respect him!!!

6.Mumford and Sons - Roll Away Your Stone


7.The xx - Vcr

Миний хувьд энэ дунд байгаа хамгийн гоё клип. Тэр подволкныхоо захнаас зулгаажаагаа энэ тэр гээд .... нээх индийй 2 баачка.

8.Boy kill boy - Suzie

Баярлалаа Чингүүн гэхүү Бади гэхүү?

9.Wild Nothing - Bored Games


10.Wild Nothing - Our Composition Book

Аймар таалагдсан. Гялайлаа Сүүгий.

11.Summer Camp - Jake Ryan


12.Friska Viljor - If I Die Now


13.I Blame Coco - Self Machine


14.Dum Dum Girls - Bhang Bhang, I'm A Burnout
Элий элий бан бан, миний толгой шатаж байна.

15.Little Dragon - Feather


Япон аавтай, Америк ээжтэй, Швед бүсгүйгээр удирдуулсан trip-hop, electronic хамтлаг. Гого хоолоотой.

Татах линк:

Таалагдах байх гэж найдаж байна.

Read more...

Saturday, July 31, 2010

Arcade Fire - Suburbs (New Album)

Absolutely stunning! Хэлэх ч үг алга даа.

1. The Suburbs
2. Ready To Start
3. Modern Man
4. Rococo
5. Empty Room
6. City With No Children
7. Half Light I
8. Half Light II (No Celebration)
9. Suburban War
10. Month Of May
11. Wasted Hours
12. Deep Blue
13. We Used To Wait
14. Sprawl I (Flatland)
15. Sprawl II (Mountains Beyond Mountains)
16. The Suburbs (Continued)

86.8 MB


Read more...

Best Coast - Crazy For You (New Album)

За энэ зуны хамгийн их үнэлэмж авч чадсан хамтлаг маань өнөөдөр цомогийнхоо нээлтийг энд хийлээ. Надаа бол эхнээсээ л их таалагдаад байгаа. Анхааруулах юм байна: Гайхалтай тайвшруулж, нозооруулдаг цомог тул ажилийнхаа өмнө болоод дундуур сонсохыг хориглоно. Гэхдээ манай хэд шиг хүмүүст хамаа алгооо. Жич. Бани, Шинээ, Тамир, Дийз, Чингүүн гэх мэт хүнүүс.

01. Boyfriend
02. Crazy For You
03. The End
04. Goodbye
05. Summer Mood
06. Our Deal
07. I Want To
08. When The Sun Dont Shine
09. Bratty B
10. Honey
11. Happy
12. Each And Everyday
13. When Im With You (Bonus Track)

Release Name: Best_Coast-Crazy_For_You-2010-hXc
Genre: Indie
Label: Mexican Summer
Quality: 175 kbps avg
Size: 39.81MB


Read more...

Wednesday, July 21, 2010

2010 July batch of coolest songs


1.Best Coast - Sun Was High (So Was I)


2.Chapel Club - The Shore


3.Gorillaz - On Melancholy Hill


4.Julian Casablancas - 11th Dimension

Strokes хамтлагийн дуучин Julian өөрийнхөө эхний синглийг гаргасан. Надад бол Strokes-н нэг шинэ дуу шиг л санагдалаа.


5.Mystery Jets - Dreaming of Another World


6.The Temper Trap - Love Lost

Миний үзэж байсан хамгийн хөөрхөн клипнүүдийн нэг.

7.Mark Ronson and The Business Intl. - Bang Bang Bang


8.Philip Selway - By Some Miracle

Эээээ, Radiohead-н бөмбөрчин Phil-н эхний сингл.

9.Marina and Diamonds - I Am Not A Robot


10.Bombay Bicycle Club - Lamplight


11.Arctic Monkeys - Cornerstone


12.Cut Copy - Where Im Going

Энэ сард миний дурлаж байгаа дуунуудын нэг.

13.Matias Aguayo - Rollerskate

Энэ дуун дээр нэгч хөгжимийн зэмсэг байхгүй дандаа амаараа хийсэн авианууд ингэнээ.

Тасархай байгааз?

14.The Candle Thieves - The Sunshine Song

За тэгээд жагсаалтаа нэг гоё зуны дуугаар дуусгая даа.


Татах линк:

Таалагдах байх гэж найдаж байна.

Read more...

Thursday, June 10, 2010

Фабио Капелло гэж хэн бэ?


Ойролцоогоор 2 жилийн өмнө Фабио Капелло Арсеналийн бэлтгэлийн талбай дээр анхныхаа бэлтгэлийг Английн шигшээ багтай хийж байсан. Тэр өдөр Английн 30 тоглогч айдас дүүрэн угтаж авч байсан ч хэдхэн минутын дараа тоглогчид ямар ч айдасгүй болсон байсан. Сүүлийн 2 жилд харуулсан амжилт болон дутагдалаас нь харж үзээд Английн Хөлбөмбөгийн Холбоо энэхүү 61 настай өвгөнийг Англичуудын хүсэж байсан өвгөн нь гэдэгт итгэлтэй байна гэж саяхан мэдэгдсэн.
Фабио Капеллогийн анхны багийн ахлагчийг хийж байсан, Фердинандийн гэмтэлээс болоод энэхүү хүндэт үүргийг ахин хийх гэж байгаа Стивэн Жеррард хэлэхдээ "Түүнийг ямар гайхалтай дасгалжуулагч вэ гэдгийг мэдэхэд надад эхний бэлтгэлийн талбай уруу гараад 5 минут л хангалттай байсан. Тэрээр 2 мин гарааны 11-г сонгоод, 3 минут тоглолтын тактикыг ярьж байхад, тэнд байсан 30 тоглогч бүгд түүнд дурласан байсан".
Одоогийн байдлаар Фабио Капеллогийн удирдлаган доорх Английн шигшээ амжилттайгаар ДАШТ-ний 6-р групын эхний багаар шалгарсан. Мөн 10-с 9 тоглолтийг нийт 34 гоал хийж хожжээ.
Багийн ахлагч Стивен Жеррард мөн хэлэхдээ "Тэрээр манай шигшээд том өөрчлөлтүүд хийн одоо байгаа түвшинд хүргэсэнд бид их баяртай байгаа. Фабио Капелло биднийг 32-т оруулсан тэрнээс ч хол хөтлөнө гэдэгт итгэлтэй байгаа. Яг аврага авна гэж хэлэхгүй ч гэсэн аврага авбал тэр бүхэн Фабио Капеллогийн гавъя байх болно".
Тэрээр Английн шигшээг дасгалжуулж байгаа хамгийн их шагнал хүртсэн дасгалжуулагч бөгөөд тэрээр 9 цомыг АС Милан, Реал Мадрид, Жүвентус гэсэн 3 багт байхдаа хожсон байна. Тоглолтыг дундаас нь найруулдаг гэдгээрээ алдартай дасгалжуулагч маань тоглолтыг нэвт харан хэзээ хэнийг ямар үед гаргахуу гэдгээ сайн мэддэг. - Гэдгээс харахад мань хүн байнга Б, В, Г ....... Я хүртэл төлөвлөгөөтэй байдаг нэгэн.
Тэрээр олон жил хадагдсан байсан Английн алдарт 4-4-2 байрлалыг өөрчлөн 4-3-1-2 буюу Стивен Жеррардийг урд хожид хэзээ ч байгаагүй байрлалд тоглуулсан. Словактийг 4-0-оор хожсоны дараа Фабио "Англичууд зүүн жигүүртээ ахиж эмзэглэх хэрэггүй болсон" гэж онгирсон, онгирхоос ч яахав бараг 3 гоал нь Жеррардийн нөлөөтэй. Жеррард-"Фабио намайг нээж өгсөн, миний төсөөлөөч үгүй зүйлийг надаар гайхалтай хийлгэсэн. Миний хамгийн их мэдэж авсан зүйл бол би одоо өөртөө илүү их итгэлтэй болсон". Мөн урьд нь тоож ч хардаггүй байсан Гарэф Барриг гэмтсэнээс биш нэг ч тоглолт алгасуулалгүй тоглуулсан. Франк Лампардыг ард бариад байлгүй чөлөөтэй урагш нь оруулдаг болсон нь мань хүнд их зохиод урьдчилсан тоглолтнуудад 4-н ч гоал хийсэн төдийгүй, мань хүнийг Челсиад хүртэл тэгэж тоглуулах болсон. Мөн Рүүнийг тэрээр гайхалтай ашиглаж байгаа буюу 9 тоглолтонд 9 гоал хийсэн.
Энэ бүх амжилт, дэвшилүүд Фабиогийн чанд хатуу дүрэмийн үр дүнд гарч ирсэн нь түүнд ТӨМӨР НУДАРГА гэдэг хоч хүртэл авчирцаан. "Тэр бол хямдхан тоглоом хийж, орой ганц пайнт пиво уугаад явдаг нэгэн биш" - Стивен Жеррард. Түүний удирдлаганд хоёр ч багт тоголож байсан Фабио Каннаваро - "Айдас хүргэм" гэж тодорхойлж байжээ.
2007 онд Италийн Ла Република сонинд бичсэнээр "Фабио Капелло бол түүхийн хуудаснаас харахад Германы фашист дайны алдарт генерал Франкогийн өрөөсөн дугуй гэсэн буюу. Франко нь удирдлагынхаа бүх цэрэгүүдтэй нэг бүрчлэн уулзаж юу хийх, юу бэлдэх, яаж тулалдахыг нь хэлээд яг тэрийгээ тулаан дээр цэргүүдээсээ нэхдэг нэгэн байжээ". Фабио Капелло мөн адилаар багийн бэлтгэл дээр тоглогч бүрийг яг яаж тоглохыг нь хэлдэг нэгэн. Рүүний - "Яг л солиормоор байдаг, Талбай дээр Фабио намайг нэг байрлалд тавиад 3-н секүндийн дараа бэлтгэлийг зогсоогоод өөр байрлалд тавиад чи энд л зогсох ёстой гэдэг. Сүүлдээ тэр зүгээр л харцаараа бид нарын биеийг хөдөлгөдөг болсон. Бидний хэн нь ч урьд нь ийм дасгалжуулагчтай байгаагүй. Давид-г эс тооцвол". Мөн АС Миланд түүний удирдлаганд тоглодог байсан Marcel Decailly - "Тэрээр зүгээр харахад л би өөрийгөө гүйсэн нь дээр юм байна гэдэгээ мэдэрдэг байсан. Мөн тэрээр тоглолт болгоны дараах бичлэгэн дээр хүн болгоны байрлалаа яаж барьсаныг ярьдаг бөгөөд. Ердөө өөрийнхөө байрлалаас нэгхэн метр холдсон байхад тэрээр чамруу хүн алсан хүн рүү харж байгаа юм шиг л харна".
Тоглолт болгоны өмнө тэрээр талбайн өвөсний уртийг яг 17 милометр болжуу гэж шалгадаг.
Тоглолт болгоны дараах багийн ярилцлаган дээр лазерийн гэрэлээр алдаа гаргасан хүнрүү тусгаад яаж алдсаныг яридаг бөгөөд одоогийн байдлаар Английн шигшээгийн рекорд нь Ливерпүүлийн баруун жигүүрийн хамгаалагч Глен Жонсон 30 минуттай байгаа.
Фабио Капелло хэлэхдээ "Би мөрөөдөгч биш! Би практикт итгэдэг хүн. Миний хувьд манай багт хамгийн чухал зүйл бол хожих, өөр юу ч хамаагүй" Тэрээр тоглогч нарынхаа бүх зүйлийг мэддэг бөгөөд үүний том жишээ нь 2008 оны 9-н сард Хорваттай тоглосон тоглолт дээр тэрээр Давидийг Валкотоор солисон бөгөөд. Англичууд 4-1-р гайхалтай хожсон. Гэсэн хэдий ч сүүлийн 23-н хүндээ Валкотыг аваагүй. Ийм ч учираас тэрээр хэн ямар байна. Хэн яаж тоглож байна гэдгийг нэвт уншдаг нэгэн. Өнгөрсөн 2,5 жилд тэрээр өөрийх нь эсрэг хэнийг ч эсэргүүцэхээргүй болтол нь номхтгож чадсан. Тийм учираас түүний сонгосон 23 хүнийг дуугай л суугаад эвлэр! Эцэст нь би өөрийнхөө шүтээн Стивен Жеррардийг Английн төлөө багийн ахлагчаар эхний болоод магадгүй бараг сүүлийн удаа хийж байгаа дээрээ энэхүү хүндэт цомыг 7 сарын 11-нд толгой дээрээ бариад зогсож байгаасай гэж үнэхээр хүсэж байна.


England fanatic song lyric:

England till I die,
I'm England till I die I know I am
I'm sure I am, I'm England till I die!!!!
Come on England!


Read more...

Tuesday, June 8, 2010

Scott Pilgrim vs. the World

Сүүлийн хоёр жил Micheal Cera Juno-c авхуулаад Nick and Norah's infinitive playlist хүртэл олон киноных нь дүр бүүр extremely таадагдаад байгаа. Сүүлд гарсан Youth in Revolt бас күүл болсон байсан. Тэгээд дээрээс нь ирэх сар манай атаманы тоглосон Scott Pilgrim vs. the world гээд бүүр тасархай кино гарч байгаа. Kick Ass үзээгүй бол одоо татаад үз, тэгээд энэ кино яг нэг тиймэрхүү л гэхдээ илүү фантастик.
I can't wait to see it.

Аахн нээрээ Come on England!!!


Read more...

Sunday, January 31, 2010

A Prophet (2010)




За ойрд юм бичсэнгүй. Угаасаа кино ч үзсэнгүй, Ливерпүүл ч хожигдоод хэрэг алгаа. Киног кино театрт үзэх нь яалтачгүй зөв юм байна. Ялангуяа энд бол бүүр зөв гэхүү дээ. Өчигдөр бүүр өөртөө хүчээр зав гаргаж байгаад энэ киног очиж үзлээ. Миний мэддэг ганц Франц найруулагч
Jacques Audiard-н 2002 онд найруулсан Read My Lips гээд драмаас нь хойших ганц гаргаж байгаа кино нь юмлдаа. 12 номинацаас 8 шагнал аль хэдийн авсаныг харахад энэ жил европоор нилээн шуугиулах шинжтэй бүтээл болчихожээ. Би гэж нэг юм бас яаж дутахав хэдэн юм бичнээ.

Аймар халуун театр байсан ч гэсэн өөрийн эрхгүй энэ киног үзээд аймар даарсан, дуусах үед нь бага зэрэг л дулаацсан боловч гадаа гараад ахиад л даарцан. Францын хар тал, хар ч гэждээ ер нь энэ том улсууд кинон дээр бүх сайхан юмаа харуулдагаас биш үнэндээ бол том хотууд яг энэ кинон дээр гардаг шиг л бохир, заваан, айдсаар дүүрэн байдаг юм шиг. Хамгийн гол нь мань хүмүүс шоронгийн байдалаас нэг азтай араб залуу яаж өөртөө хэрэгтэй зүйлийг олж авч байгааг харуулсан. Сонин бүүр нээх сонин, бусад киноноос нээх аваад байдаггүй мэдрэмж авлаа: бүх киноны туршид үзэн ядсан дүрээ кино дуусахын өмнөхөн би аймар их өрөвдөх ч гэхиймүү. Жүжиглэлт, зураг авалт, найруулага бүх юм нь таалагдсан. Ганц хэцүү юм нь франц хэл дээр, тэгээд subtitle уншихын хажуугаар юу болоод байгааг харах гэж хэт хичээсэнээс болоод зарим нэг инээдтэй хэсэгийг огт ойлгохгүй өнгрөөлөө. Гэхдээ дахиад үзнээ ахиад үзсэн ч харамсахааргүй гоё байна гэдэгт итгэлтэй байна. Энэ жил заавал үзэх киноны жагсаалтандаа оруулаарай.



Read more...