Thursday, May 28, 2009

Marley & Me (2008)

Өнгөрсөн долоо хоногт манай нохойг хашаанаасаа гардагаараа өглөө гараад явж байхад хэдэн хужаа нар буудсан байна. 19 нас хvрээд нилээн цөнцөн байсан л даа. Гэхдээ муу новш нарыг бодхоор уур хvрээд байх юм. Манай гэр бvлийн гишvvн байсан БИМ дээ зориулж энэ бичлэгийг хийв.

Marley & Me (2008) 10/6.5

Сонирхолтой гэр бvлийн инээдмийн драм кино болсон санагдсан. Тэжээвэр амьтантай бvvр нохой тэжээдэг бол кино дууссаны дараа та шууд нохойгоо дагуулаад өдөржингөө зугаалах байхаа. Харин тэжээдэггvй бол нохой авмаар санагдах байх.
John Grogan-ны бичсиж 2005 онд бестселлер болж байсан Marley & Me номноос санаа аван найруулагч David Frankel өхөөрдөм, инээдтэй мөн сургамжтай бvтээлийг хийж чаджээ. Кинон дээр 2 залуухан хос шинэ байшин, шинэ машин, шинэ ажил, мөн шинэ нохой авч байгааг харуулж байгаагаар эхэлдэг. Гол дvр John Grogan эхнэрийнхээ хvvхэдтэй болъё гэж хэлэхээс эмээж анх нохой авсаныгаа алдаа гэж боддог байсан нь харин бvvр эсэргээрээ тэрхvv гэр бvлд ямар их аз жаргал бий болгодог байсныг харуулдаг.
Owen Wilson, Jenifer Aniston 2 эхнэр нөхөр 2-ын дvрийг сайн хийсэн байсан. Гэвч Aniston дvрдээ орж чадахгvй хэсэгvvд их харагдсан. Зураглаач vнэхээр сайн ажилласан бөгөөд тэрээр киноны зарим хэсэг дээр зохиолыг гайхалтай илэрхийлж чадсан байсан (Marley-н оршуулгын хэсэг г.м). Иймэрхvv талын кинонууд дундаас хамгийн сайн гэж хэлж болохоор бvтээл болсон байсан. Амьтан тэжээдэггvй ч байсан заавал нэг vзээрэй гоё биш харин хөөрхөн кино байна лээ шүү!

Татах линк хэрэгтэй бол энд дарна уу.


Read more...

Messi vs. ManU

Ром хотоос F.C. Barcelona баг 3 дахь удаагийнхаа Аврагуудын Лигийн цомыг авч чадлаа аль аль багийн хувьд гарааны тоглогчид гэмтэлтэй энээ тэрээ гэсэн гомдол байгаагvй учираас хожигдсон нь жинхэнэ хохино болох байлаа. Leonel Messi бараг ганцаараа гэмээр л гайхамшигтай тоголлоо. Messi, Giggs, Henry, Puyol, Xavi, Eto, Christiano, Tevez гэх мэт шилдэг тоглогчидийг нэг талбай дээр тоглож байхийг харахад их сайхан байлаа.
Аль аль багийн хувьд энэ жилийн хамгийн хариуцлагатай тоглолт байсан учираас маш их өрсөлдөөн харагдаж байсан. Ferguson-ы залуучууд эхний 9 минутийг эс тооцвол өрсөлдөгчидийнхаа хаана нь ч хvрэхээргvй байв. Меssi болон тvvний нөхөд хурдан пасс, гайхалтай кросс, бишэрмээр 2 гоолийнхоо ачаар дэлхийн номер нэг баг болж чадлаа. Barcelona-ийн тоглолтыг vзэхэд vнэхээр таатай байж чадлаа.
Тоглолтын 9 дэх минут болтол гайхалтай тоглож байсан Manu-ийн хаалганд 10 дахь минутанд Samuel Eto гоол хийн тоглолтыг эргvvлсэнээс хойш гоол оролгvй явсаар 70 дахь минутанд тоглолтын туршид морь шиг зvтгэж байсан Leonel Messi 2 дахь гоолыг хийсэнээр тоглолт 2:0-ийн харицаатайгаар дууссан.
Congratulations Barcelona!

За тэр ч яахав LFC миний урьд нь дурьдаж байсанаар David Villa, Gareth Barry, Ezequiel Lavezzi, Samuel Eto, Carlos Tevez , Glen Johnson, Aaron Lennon, Daniel Pranjic, Yoann Gourcuff нарыг авах төлөвлөгөөгөө өрнvvлсээр л байна. Мэдээж ийм их тоглогч нартай гэрээ хийгээд эхэлсэн байгаа болохоор 5-6 тоглогч авчил таараа тэгэхлээр багаасаа бас зарах хэрэгтэй болно. Хэд хоногийн өмнө Rafa зарж магадгvй 11 тоглогчийн нэрсийг гаргасан байсанд Riera, Babel, Hyypia, Dossena, El-Zhar мөн Xabi Alonso нар байсан хэдий ч Alonso-г зарахгvй гэсэн фанатуудын эсэргvvцэлтэй тулсан менежер маань Alonso-г зарахгvйгээ өчигдөр мэдэгдсэн. Ямартай ч Yoann Gourcuff, David Villa 2 ороод ирвэл манай довтолгоо ч бас аймар болно доо. Ёо төсөөлсөн чинь ямар гоё байнаа. Энэ жил бид юу ч хожиж чадсангүй гэхдээ дараа жил бидний жил байх болно гэж Gerrard-ийн vгийг ахин бусад багийн фанатуудад хэлье!
You'll never walk alone!


Barcelona Vs. Manchester United at FootyTube.com

Read more...

Thursday, May 21, 2009

Cashback (2006)

Юун 2006 вэ? Шинэ кино гэчихээд гэж зарим хvмvvс бодож магадгvй. Киноны талаар тvлхvv бичиж байгаа болохоор эхэн хэсэгтээ өөрийн шvтдэг хэдэн киногоо бичсэн нь дээр байхаа гэж би бодлоо. Мөн ойрд жоохон зав муутай байгаад мэдээ нэмсэнгvйдээ хvлцэл өчье.

Cashback (2006) - 10/8.5

Энэ киног хэд vзсэнээ ч мартчиж ямарчил байсан 3 давтаж vзээд уйдаагvй юмдаг. Кино урлагт бvтсэн ийм гайхалтай бvтээлийг мэдрээгvй хvн бараг байхгvй байх гэхдээ л хэл загтнаад яримаар санагдаад байна.
Зохиолыг бичэн, киног найруулсан Sean Ellis загварын зурагчин мэргэжилтэй бөгөөд эмэгтэй хvнд нуугдсан байдаг тэр гоо vзэсгэлэнг мэдэр ч чаддаг нэгэн гэдгээ Cashback-аар харуулж чадсан . Зурагчин хvнд байх ёстой гол чанар болохоор арга ч байжуу дээ. Sean Ellis мэргэжлийн давуу талаа ашиглан кинон дээр гайхалтай фозуудыг ашигласан байсан.
2004 онд найруулагч маань энэхvv зохиолоор 19 минутийн гайхалтай богино хэмжээний кино хийсэн хэдий ч тэр жилийн Оскарт тvрvvлж чадаагүй.
Гол дvрийг гvйцэтгэсэн Sean Biggerstaff "Harry Potter" дээр хийсэн Oliver-ийн дvрээсээ илvvтэйгээр өөрийнхөө чадварийг харуулж чадахаар жvжиглэлтийг хийсэнээр энэхvv киног илvv сонирхолтой болгож чадсан байхаа.
Бvтэлгvй хайрандаа шаналсан Ben Willis сэтгэл санаагаа цэгцлэх санаатай хvнсний дэлгvvрт оройн ээлжээр ажилд орсон нь тvvний амьдралыг орвонгоор нь эргvvлж байгаа vзэгдэлvvд гарах хэдий ч киноны гол санаа нь эмэгтэй хvний гоо vзэсгэлэн мөн хvнд хэзээ ч ганцхан хайр байдаггvй харин ч урьд нь байснаасаа илvv хvчтэй хайрийг олох боломжтой гэсэн санааг өгөх гэж оролдсон бөгөөд 100% өгч чадсан болвуу гэж би боддог. Тийм ч учираас найзаасаа салаад удаагvй байгаа хvн байвал нэг vзчихэд илvvдэхгvй л байх.
Кинон дээр тайлбарлагдхааргvй шинжлэх ухаанд байж боломгvй vйлдлvvд гардаг хэдий ч та кино дууссаны дараа яагаад ингээд байгаан болоо биш харин vнэхээр сэтгэл хангалуун vлдсэндээ тэр асуудалууд таньд ямарч хамаагvй мэт санагдана.
Ахиад энэ киноны талаар өрнөлөөс нь бичмээр байгаа ч vзээгvй байгаа хvмvvсээ хvндэтгээд ингээд дуусгасан нь дээр байх. Ахиад сануулахад хэрэвээ та хараахан vзэж амжаагvй байгаа бол энэхvv урлагийн гайхалтай бvтээлийг заавал vзээрэй!

Татах линк хэрэгтэй бол энд дарна уу.

Read more...

Monday, May 18, 2009

Revolutionary road (2009)

Revolutionary road (2009) - 10/8.3

Ёох ингэж нэг 3 сарын туршид авч чадахгүй байсан мэдрэмжийг олж авах гэж. Richard Yates-ийн 1950 оныг харуулсан Revolutionary Road хэмэх зохиолоор бүтсэн кино бөгөөд найруулга, screenplay үнэхээр сайн болжээ. Sam Mendes ахиад л гайхалтай бишээ бүүр Kite Runner-аас ч илүү гайхалтай dram, romance жанрын бүтээл хийж чадлаа.
Titanic-ийн гол дүрийн 2 баатар нилээн хөгширсөнөөс биш нэг нэгнийгээ хичнээн сайн мэдэрч жүжиглэж чадахаа ахин харууллаа. Dicarpio -Frank Wheeler буюу мөрөөдлөө хайсаар байгаад гэр бүлээ тэжээхийн тулд үзэн яддаг ажлаа хийдэг залуугийн дүрийг харин Kate - April Wheeler буюу хүсэл мөрөөдөл нь housewife биш юм байнаа гэдгийг ойлгочоод олон жил бусад Америкын эхнэрүүд шиг тэс ч тэс ч эцэстээ асуудалыг ямар нэг аргаар ч хамаагүй шийдэх гэсэн эмэгтэйн дүрүүдийг гайхалтай гаргаж чаджээ. Тэр ч бүү хэл Кате энэхүү дүрээрээ Golden Globe, Sierra Awards-оос шилдэг эмэгтэй дүр авч чаджээ.
Dram үзэх сонирхолгүй үзлээ ч ойлгодоггүй хүмүүст бол 2 залуу үдэшлэг дээр дайралдаж танилцсаныхаа дараагаар гэрлэн 7 жилийн дараа 2 бяцхан хүүхдийн, ажилаа үзэн яддаг ч өдөр болгон ажилладаг эцэг, уйдаж үхэх гэж байгаа ч тэвчсээр байгаа ээж болсон байна. Ийнхүү амьдралдаа өөрчлөлт хийхийн тулд Парис явж амидрахаар болсон ч Frank албан тушаал ахин үлдхээр болов. April мэдээж уурлан баахан хэрэлдсэнээс болоод 12 долоо хоног болсон хэвлийд байгаа хүүхдээ өөрийн гараар зулбуулах гэж байгаад амиа алддаг. Нэг л баахан хэрэлдсэн маргалдсан кино юм шиг санагдах байх.
Кинон дээр асар их тамхи татаж, мартини ууж байгаа харагдах байх гэхдээ 50-иад онд Америкад хүн болгон тийм байсан юм байна. Манайхаар бол эцгийн эрхт ёс буюу эмэгтэй хүн болгон HOUSEWIFE болдог гэсэн ойлголт хаа сайгүй байсан ч тэдгээр эмэгтэй хүмүүс үнэхээр дотороо яаж тэсдэг, ямар хэцүү байсан талаар ганц гэр бүл, мөн тэдний хэдэн маргалдаанаар гайхалтай харуулж чадсан нь их таалагдлаа. Нэг л урсгалаар өмнөх өдрөө юу хийхээ мэдээд байгаа юм шиг аймшигтай уйтгарын амидралаас салах гэсэн магадгүй Early indie хосуудын асар их тэмцэл, мөн тэр үед иймэрхүү байдалаас салах ямар хэцүү байсан талаар мөн харуулсан байна лээ. (Гэтэл одоог хүртэл би зүгээр л хүүхэд гаргаал гоё ээж болно гэсэнээс өөр мөрөөдөл, тэмүүлэлгүй эмэгтэйчүүд байдаг нь харамсалтайяааа. Арга ч байжуу дээ эрчүүдийх нь ихэнх нь утасныхаа чанга яригчаар дуу, бишээ бүүр FLASH-ын дуу тавичаад тэрийгээ би сак болчлоо гээд хөөрч байгаа юм чинь бид 2 ижил эрхтэй гэдгээ яаж ухамсарлахав дээ. Нэг л юм болвол би эр хүн гээд орилоно шүү дээ. хммммммммммммм)
"A lot of people believe their parents didn't understand them. What if they didn't understand themselves? " Roger Ebert
Нийт 1цаг 52 мин гайхалтай бүтээл болжээ.


татах линк хэрэгтэй бол энд дарна уу.


Read more...

Sunday, May 17, 2009

Yeah yeah yeahs - It's Blitz!

Yeah yeah yeahs - It's Blitz!

New York-оос гаралтай alternative, indie rock урсгалаар тоглодог YYY's хамтлагийн 3 дахь бүрэн хэмжээний албум таван сарын 9-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү албумны анхны single болох Zero хоёр сарын сүүлээр клиптэйгээ цуг цацаж эхэлсэн. Клип их таалагдсан золтой л гудамжаар дуулж бүжиглэчхээгүй. Албумны найруулагчаар хамтлагтай удаан хугацааны гэрээтэй байгаа Dave Sitek мөн Nick Launay нар ажиллажээ.
Урьд нь байсан хүчтэй тэмпээ алдаагүй үнэхээр гайхалтай цомог болсон байна лээ. Энэ жил гарах цөөхөн хэдэн сонсмоор цомгуудын нэг болж чадсан гэдэгтэй санал нийлэх хүмүүс зөндөө байгаа байхаа.

татах линк хэрэгтэй бол энд дарна уу.


Read more...

Super Sunday West Bromwich Albion FC 0-2 Liverpool FC

Super Sunday West Bromwich Albion FC 0-2 Liverpool FC

Lucas Leiva төвд ахин гарч ирж харин хамгаалалтанд Emiliano Insua, Daniel Agger 2 гарч гараанд өөрчлөлт гарсанаас бусад тоглогчид бүгд үндсэн гарааныхан байв. Өнөөдрийн гарааны 11-д: Reina, Carragher, Agger, Arbeloa, Insua, Mascherano, Lucas, Kuyt, Gerrard, Benayoun, Torres. Subs: Cavalieri, Dossena, Alonso, Riera, Babel, Ngog, Skrtel.
Манай баг үнэхээр энэ жил аврага болж чадаагүй ч гэсэн үнэхээр өөрсөндөө итгэлтэй тоголлоо. Харин талбай дээр Jamie Garragher Pepe Reina-ийн энэ улиралд алтан бээлий авах боломжийг олгох гэж хэт мэрийсэнээсээ болоод Alvaro Arbeloa-г бараг л зодчихсонгүй. Гэхдээ миний бодлоор Arbeloa хамгаалалтынхаа ахлагч буюу багийн 2-nd ахлагчийхаа зэмлэлийг дуугай авсан нь дээр байсан юм шигээ. Гэхдээ Tottenham-тай хийх сүүлийн тоглолтонд манайх гоол алдахгүй бол бас ч энэ жил хоосонгүй шүү хэхэ.
Ерөнхийдөө эхний үед LFC бөмбөг эзэмшилт сайн байсаар 27 дахь минутанд багийн ахлагч, агуу Steven Gerrard 5.5 метрийн зайнаас баруун хөлөөрөө цөм цохиж эхний гоолыг хийлээ. Эхний үед өшөө хэд хэдэн сайхан боломжуудыг алдсан хэдий ч 2 дахь үеийн 62 дахь минутанд Dirk Kuyt 18 метрийн зайнаас Gerrard-ийн гайхалтай дамжуулалтын ачаар тооны харьцааг 0:2 болгосоноор WBA FC дараа жил ирсэн газарлуугаа явах болсоноо сая л ойлгосон юм шиг хэд хэдэн эвгүй дайралт хийсэний нэгэн дээр манай 2 тоглогч барилцаад ч авсан. Ийнхүү 90 мин дуусахад WBA-ны талбайгаасаа бараг сагаж байсан фанатууд уурлаад гарах болвуу гэж бодож байтал харин ч эсэргээрээ дуугаа дуулсаар байв арга ч байжуу дээ ахиад хэдэн ч жилийн дараа Premier League-ийн тоглолтыг талбай дээрээ хийх юм байгаан.
Steven Gerrard "энэ жил бид Premiere League-д хожиж чадсангүй гэхдээ дараа жил бидний жил байх болно" гэж тэмцээний дараахь ярилцлаган дээр хэлсэн байна. Манай багийн ахлагч хэр баргийн юман дээр түрүүлж дуугараад байдаггүй. Нэг дуугарсан бол хэлсэндээ хүрдэг ахмад шүү гэдгийг бусад багийн фанатуудад анхааруулая!

You will never walk alone!

West Bromwich Albion v Liverpool


Read more...

Star Trek (2009)

Star Trek (2009) - 10/5.5

1966-1969 оны хооронд 3 цуврал болгон гарч байсан өнөөх сансарт нисээл хүн төрлөхтөнийг харийханаас авраад байдаг олон ангит киноны эхлэл хэсэг буюу баатруудын бага насыг харуулсан байдалтайгаар хийсэн байна лээ.
Жүжигчидын сонголт сайн болсон байсан ялангуяа миний дуртай болоод ч тэрүү Eric Bana "Nero" гэдэг Romulan гарагийн бачкагийн дүрийг сайн гаргасан байсан. Яг л холливуудын байх ёстой бүх стандартуудыг нэгд нэгэнгүй хийсэн байсан нь магадгүй ингэж их хүмүүсийг татаж байгаа байх л даа. Миний хувьд Sci-Fi кино нээх үздэггүй сонирхол ч байдаггүй болохоор нээх их таалагдсангүй. Дээрээс нь special effect муу ашигласан нь нилээн ажиглагдаж байсан. Нэгэнт л ийм сэдэвтэй кино хийж байж аятайхан compuer gaphicers авахгүй дээ.
127 min-аар хийсэн байна лээ гэхдээ тэрнээс илүү болсон байсан байх утгаа гаргах гэж нилээн ядсан хэсгүүд харагдсан. Дайснууд бүгдээрээ үхээд манайхнаас хачирхалтайгаар нэг нь ч үхэлгүй үлдээд and they lived happily ever after гэж дуусдаг кино үзэх дуртай хүмүүс үзэхэд бол тасархай санагдахаар кино байсан. lol

Нээлтээ хийгээд 9-хөн хонож байгаа болохоор олигтой бичлэг олдсонгүй. Гэхдээ тэвчээргүй нөхөддөө зориулаад telesync боловч үзчихэд болмоор бичлэгтэйгээр тавилаа.

Энд дарна уу


Read more...

Saturday, May 16, 2009

Дипломын ажил дууслаа

2-d клип хийнэ гэдэг зорилготой эхлээд эцэстээ иймэрхүү үр дүнд л хүрлээ гэхдээ бас их хөдөлмөр байдаг юм байна энэ зундаа багтаад ахиад нэг арай урт хугацааны project эхлүүлсэн байгаа.


Read more...

ManU 0:0 гэсэн харьцааг барихад Rio Ferdinand гайхалтай тоглолт үзүүлж багаа аварч чадлаа




90 минутын туршид Van Persie-ийн нэг цохилт Wayne Rooney-ийн мөргөлт мөн мэдээж далчгар Cristiano Ronaldo-ийн хаалттай цохилтуудыг эс тооцвол үнэхээр уйдмаар тоглолт болж өнгөрлөө. Гэсэн хэдий ч Liverpool FC мэдээж гүйцэхээсээ өнгөр ч ManU ч бахархалтай нь аргагүй баяраа тэмдэглэж байгаа нь харагдалаа. Бүх ManU нартаа мэнд хүргий. МanU-ийн түлхүү тоглогчидын нэг Cristiano Ronaldo-г энэ зун Real Madrid аваад Sir Alex Ferguson зодгоо ч тайлна гэнэ тэгэхээр сүүлийн 2 жил байсан шиг SuperDuper Awesome байхаа болих нь дээ.
Дашрамд хэлэхэд би өөрөө Liverpool FC - г дэмждэг тийм болохоор тэр талдаа мэдээ илүү тавих сонирхолтой байх болвуу.
Энэ жил нэг ч шагналгүй болсон ч гэсэн манайхан энэ зун David Villa, Gareth Barry, Glen Johnson гэх мэт тоглогчидыг багтаа аван хүчээ зузаатгах сайн мэдээ байгаа боловчиг Xavi Alanso, Javier Mascherano гэсэн 2 хүчирхэг төвөө алдах юм шиг байна.
You'll never walk alone!

Read more...

Powder Blue (2009)

Юуны өмнө нээх хуучин киноны талаар яриж та бүхнийг ядраагаад яахав. Харин аль болох шинэ кинонуудыг талаар мэдээг түргэн шуурхай хүргэж байна. Дээрээс нь энэ зөвхөн миний талаас хийсэн дүгнэлтүүд байх бөгөөд киног би хуучин кинонуудтай харьцуулалт хийх нь их байж магадгүй шүү. Боломжтой байвал би хаанаас татах зааврийг мөн өгөж байх болно.

Powder Blue (2009) - 10/6.5

Лос Анжелест амьдардаг хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой 4 хүний талаар гарах бөгөөд бидний сайн мэдэх Crash, Babel хэмээх кинонуудтай нилээн төстэй хийгдсэн нь харагдаж байсан. Гэхдээ мэдээж Jessica Biel, Forest Whitaker, Ray Liotta, Eddie Redmayne гэсэн гайхалтай жүжигчид чимэж өгсөн нь ойлгомжтой. Forest Whitaker Last King of Scotland дээр хийсэн шигээ мөн л хэн нэгний хийчээд байхааргүй хэцүү дүрүүдийн нэгийг үнэхээр гайхалтай харуулж чадсан байна лээ. Харин найруулагчийн хувьд миний мэдхээр Green Dragon (2001) гээд Patrick Swayze, Forest Whitaker нарын тоголсон 75 онд Vietnam-ийн дайн дууссаны дараа USA-д ирж буй Vietnam-уудын талаар гардаг киног найруулсан найруулагч Timothy Linh Bui юм байна лээ. Энэ кинон дээр найруулга бол хэлэх юмгүй сайн болсон байна лээ. Урьднах шигээ Screenplay-ийг нь өөрөө хийж зураг авалтаа сонирхогчийх юм шиг зарим үзэгдэл дээр алсаныг нь эс тооцвол анх байсан юун Vietnam найруулагчийн кино гэмээргүй сайн бүтээл болсон байна лээ. Ямарчил байсан Драм төрлийн, үзээд дуусахад нэг сэтгэлээс юм авчаад эргүүлээд өгөлгүй the end гэчихдэг кинонд дуртай хүмүүс заавал үзмээр кино байна лээ.

Би өөрөө торрентоор юмаа татчихдаг болохоор та бүхэнд торрентын хаягыг нь л үлдээж байяаааа.

http://thepiratebay.org/torrent/4890165/Powder_Blue_2009_BRRip_H264_5.1_ch-SecretMyth_(Kingdom-Release)


Read more...

Өмнөх үг

Дээр дурьдсан 3-н зүйлийн талаар өөрийхөө бодол, санал, сэтгэгдэлээ та бүхэнтэй хуваалцах гэж энэхүү blog нээгдлээ. Миний нэмж оруулж байх мэдээ таньд таалагдавал та өөрийгөө миний follower-т оруулна уу.
Read more...