Sunday, August 16, 2009

Super Sunday - Liverpool vs. Tottenham Hotspur

Liverpool-үүдийн хувьд бас л томдоо орох өрсөлдөгч яах аргагүй мөн. Bentley согтуу машин барисанаас болж Redknap торгон талбайд гаргаагүй ч гэсэн Ledley King гэмтлээс хамгаалалтандаа эргэн ирсэн.
Тоглолтын хувьд эхнээсээл нээх сонин байлаа. Babel, Insua 2 гараанд, Fabio Aurelio, Albert Riera 2 бүүр сэлгээнд ч алга тийм л муу формтой байсийн байхдаа. Харин ч бүүр Reserve-ээсээ Spearing, Kelly, Ayala гэсэн 3 гар байх юм.
Тоглолт эхлээд аль аль баг нилээн хянасан байдалтай хамгаалж тоглов. Skrtel, Johnson 2 овоо гар нийлээд тоглож байтал 16"-д Skrtel, Garragher 2 мөргөлдөөд нэг нь эрүүгээ нөгөөх нь тархиа хагалчихваа. 24"-д Skrtel тоглолтийн турш гаргасан 6 шар хуудасны эхнийхийг нь авав. Тэр ч бүү хэл тоглолт дуусах үеээр манай туслах дасгалжуулагч Sammy Lee шүүгчийг хараагаад улаан хуудас авч хөөгдөв.

Ингээд манайх довтолсон юмгүй хаалгаа онож нэг ч цохисонгүй. Үргэлжилсээр 45 дахь минутанд Assou Ekkoto хаалтанд ойж ирсэн бөмбөгийг гуядан гайхалтай гоол хийлээ. Reina байтугай дэлхий дээр байгаа ямарч хаалгач хааж чадахааргүй байсан. Assou Ekkoto анхныхаа гоолыг хийсэн гэхэд сайхан л гоол байна. Ингээд эхний үе гурван 100%-ийн боломжийг Keane алдан, айлын нэг нусхай банди нэг гоол хийгээд, манайхан нэгч хаалгаа онолгүйгээр дууслаа. 2-р үе ондоо байлаа 54"-д Johnson айлын 11-рүү 2 хамгаалагчийг гайхалтай хууран орж ирэн Gomez-ийг хуурах үедээ Gomez-оос алдаа авч чадлаа. Мэдээж Gerrard ах цохин онооны харьцааг тэнцүүлсэн хэдий ч 4 минутын дараа Modrich-ийн хийсэн хаалттай цохилтыг өнөөх 8 сая фунтээр авсан Bassong гээд гайхал нь хийчлээ. 2:1 болвоо. Liverpool-үүд үргэлжлүүлэн довтлосоор гурван удаа торгуулийн цохилт авахаар алдаан дээр нөгөө картны донтой шүүгч чинь гэнэт засарсиймуу хайшайн алинд нь ч өгсөнгүй. За болъё гэхэд сүүлийн гар хүрсэн дээр өгөхгүй дээ. Хожцон газар эргүү шүүгчээс болоод хожигдчих юмдаа. Энэ тоглолтын баатар миний хувьд яах аргагүй Pepe Reina байсан.
Нэг юм сонирхуулахад Steven Gerrard "Liverpool-д тоглож эхэлсэнээс хойш энэ багийн авч болох шагналуудаас одоо ганц үлдээд байгаа нь Premier League-н цом юм. Тийм ч учираас тоглолт бүр бидний хувьд үнэ цэнэтэй" гэж хэлсэн байна лээ. За яахав дөнгөж эхэлж байна алцахгүй байхаа манай хэд.
Доор гарааныхний байрлал болоод тоглогчидыг танихад дөхөм байх гээд зурагтай нь хийгээд оруулчлаа таалагдах байхаа цаашид ч ингэж хийж байнаа.

зурган дээр дарахад томорно.



No comments:

Post a Comment