Saturday, August 15, 2009

За амарч боллоо залуусаа!

Хөөе амарч боллоо. Маргааш тоглох гэж байж. Lol
Энэ зун үнэхээр миа байлаа манай баг хүлээлгэж хүлээлгэж тоглосон хэдэн нөхөрсөг тоглолтонд тэнцэж эсвэл хожигдох, баян баян багуудын утга учиргүй од нарыг цуглуулах марафон, дээрээс нь тэр мөнгөнөөс өөр юм харахаа байцан одуудын савангын дуурь гэх мэт юм үзсээр байтал залхачихалаа. Харин өнөөдөр Premier League эхэлэхийг над шиг тэсэн ядан хүлээж байсан зөндөө эрчүүддээ бас эрх биш байдаг хэдхэн охидууддаа шинэ улиралын баярын мэнд хүргье.
Английн Premier League үнэхээр агуу юмаа. Өнгөрсөн жил арай гэж Premier League-т үлдсэн Hull City-ийнхэн Chelsea-г ямар их тэмцүүлвээ. Ядахдаа Drogba баярласандаа цамцаа тайлж байхав дээ. Гэхдээ double хийж мийгээд аймар байна лээ. Хэзээ байтлаа Drogba гэсэн чинь хийж байсийм байнаа. Харин тэр шинэ дасгалжуулагч Carlo Ancelloti яасан их мангартаж байхийн УГААСАА л би ингэж төлөвлөсийн гэсэн шиг зогсож байгааг нь ээ. Харин хөөрхий Burnley, Wolves 2-ийг шинэковууд гэсэн шиг хоёуланг нь 2:0-оор хожчиховоо хөөрхий.

Баян Manchester City-ийн чихэрний цуглуулга тиймч муу байсангүй. Аргагүй өчнөөн мөнгө зарж авсаны ачинд үнэтэй чихэрнүүд арай гэж 2:0-ын хожлыг авч чадлаа.Манай ганц derby баг болох Everton GOODISON PARK дээрээ үзэж байгаагүй гутамшигт унахын даваан дээр Louis Saha нэг гоол хийж 1:6-ийн харьцаатайгаар дууслаа. Их буунууд ч сайн эхлэл тавилаа хэдэн жил Arsene Wenger-н бэлтгэсэн залуучууд өнөөдөр л бараг талбайд гарлаа мөн Eduardo гарч ирээд нэг гоол, Cesc Fabregas double хийгээд аймар байналээ. Хамгийн гол нь Everton ерөөсөө тоглолтийг нь уншиж чадахгүй байсан нэг үгээр Wenger-н хийсэн байрлал гайхалтай сайн formation байж чадлаа. За тээд өнөөдөр үзээгүй тоглолтнуудаа зүгээр тоймоор л Portsmouth 0-1 Fulham, Aston Villa 0-2 Wigan Athletic, Bolton Wanderers 0-1 Sunderland.
За за тэгээд маргааш Ливэрпүүлчүүдээ Монголоор бол 11 цагаас заавал үзээрэй.
You'll never walk ALONE!!!

No comments:

Post a Comment