Thursday, June 10, 2010

Фабио Капелло гэж хэн бэ?


Ойролцоогоор 2 жилийн өмнө Фабио Капелло Арсеналийн бэлтгэлийн талбай дээр анхныхаа бэлтгэлийг Английн шигшээ багтай хийж байсан. Тэр өдөр Английн 30 тоглогч айдас дүүрэн угтаж авч байсан ч хэдхэн минутын дараа тоглогчид ямар ч айдасгүй болсон байсан. Сүүлийн 2 жилд харуулсан амжилт болон дутагдалаас нь харж үзээд Английн Хөлбөмбөгийн Холбоо энэхүү 61 настай өвгөнийг Англичуудын хүсэж байсан өвгөн нь гэдэгт итгэлтэй байна гэж саяхан мэдэгдсэн.
Фабио Капеллогийн анхны багийн ахлагчийг хийж байсан, Фердинандийн гэмтэлээс болоод энэхүү хүндэт үүргийг ахин хийх гэж байгаа Стивэн Жеррард хэлэхдээ "Түүнийг ямар гайхалтай дасгалжуулагч вэ гэдгийг мэдэхэд надад эхний бэлтгэлийн талбай уруу гараад 5 минут л хангалттай байсан. Тэрээр 2 мин гарааны 11-г сонгоод, 3 минут тоглолтын тактикыг ярьж байхад, тэнд байсан 30 тоглогч бүгд түүнд дурласан байсан".
Одоогийн байдлаар Фабио Капеллогийн удирдлаган доорх Английн шигшээ амжилттайгаар ДАШТ-ний 6-р групын эхний багаар шалгарсан. Мөн 10-с 9 тоглолтийг нийт 34 гоал хийж хожжээ.
Багийн ахлагч Стивен Жеррард мөн хэлэхдээ "Тэрээр манай шигшээд том өөрчлөлтүүд хийн одоо байгаа түвшинд хүргэсэнд бид их баяртай байгаа. Фабио Капелло биднийг 32-т оруулсан тэрнээс ч хол хөтлөнө гэдэгт итгэлтэй байгаа. Яг аврага авна гэж хэлэхгүй ч гэсэн аврага авбал тэр бүхэн Фабио Капеллогийн гавъя байх болно".
Тэрээр Английн шигшээг дасгалжуулж байгаа хамгийн их шагнал хүртсэн дасгалжуулагч бөгөөд тэрээр 9 цомыг АС Милан, Реал Мадрид, Жүвентус гэсэн 3 багт байхдаа хожсон байна. Тоглолтыг дундаас нь найруулдаг гэдгээрээ алдартай дасгалжуулагч маань тоглолтыг нэвт харан хэзээ хэнийг ямар үед гаргахуу гэдгээ сайн мэддэг. - Гэдгээс харахад мань хүн байнга Б, В, Г ....... Я хүртэл төлөвлөгөөтэй байдаг нэгэн.
Тэрээр олон жил хадагдсан байсан Английн алдарт 4-4-2 байрлалыг өөрчлөн 4-3-1-2 буюу Стивен Жеррардийг урд хожид хэзээ ч байгаагүй байрлалд тоглуулсан. Словактийг 4-0-оор хожсоны дараа Фабио "Англичууд зүүн жигүүртээ ахиж эмзэглэх хэрэггүй болсон" гэж онгирсон, онгирхоос ч яахав бараг 3 гоал нь Жеррардийн нөлөөтэй. Жеррард-"Фабио намайг нээж өгсөн, миний төсөөлөөч үгүй зүйлийг надаар гайхалтай хийлгэсэн. Миний хамгийн их мэдэж авсан зүйл бол би одоо өөртөө илүү их итгэлтэй болсон". Мөн урьд нь тоож ч хардаггүй байсан Гарэф Барриг гэмтсэнээс биш нэг ч тоглолт алгасуулалгүй тоглуулсан. Франк Лампардыг ард бариад байлгүй чөлөөтэй урагш нь оруулдаг болсон нь мань хүнд их зохиод урьдчилсан тоглолтнуудад 4-н ч гоал хийсэн төдийгүй, мань хүнийг Челсиад хүртэл тэгэж тоглуулах болсон. Мөн Рүүнийг тэрээр гайхалтай ашиглаж байгаа буюу 9 тоглолтонд 9 гоал хийсэн.
Энэ бүх амжилт, дэвшилүүд Фабиогийн чанд хатуу дүрэмийн үр дүнд гарч ирсэн нь түүнд ТӨМӨР НУДАРГА гэдэг хоч хүртэл авчирцаан. "Тэр бол хямдхан тоглоом хийж, орой ганц пайнт пиво уугаад явдаг нэгэн биш" - Стивен Жеррард. Түүний удирдлаганд хоёр ч багт тоголож байсан Фабио Каннаваро - "Айдас хүргэм" гэж тодорхойлж байжээ.
2007 онд Италийн Ла Република сонинд бичсэнээр "Фабио Капелло бол түүхийн хуудаснаас харахад Германы фашист дайны алдарт генерал Франкогийн өрөөсөн дугуй гэсэн буюу. Франко нь удирдлагынхаа бүх цэрэгүүдтэй нэг бүрчлэн уулзаж юу хийх, юу бэлдэх, яаж тулалдахыг нь хэлээд яг тэрийгээ тулаан дээр цэргүүдээсээ нэхдэг нэгэн байжээ". Фабио Капелло мөн адилаар багийн бэлтгэл дээр тоглогч бүрийг яг яаж тоглохыг нь хэлдэг нэгэн. Рүүний - "Яг л солиормоор байдаг, Талбай дээр Фабио намайг нэг байрлалд тавиад 3-н секүндийн дараа бэлтгэлийг зогсоогоод өөр байрлалд тавиад чи энд л зогсох ёстой гэдэг. Сүүлдээ тэр зүгээр л харцаараа бид нарын биеийг хөдөлгөдөг болсон. Бидний хэн нь ч урьд нь ийм дасгалжуулагчтай байгаагүй. Давид-г эс тооцвол". Мөн АС Миланд түүний удирдлаганд тоглодог байсан Marcel Decailly - "Тэрээр зүгээр харахад л би өөрийгөө гүйсэн нь дээр юм байна гэдэгээ мэдэрдэг байсан. Мөн тэрээр тоглолт болгоны дараах бичлэгэн дээр хүн болгоны байрлалаа яаж барьсаныг ярьдаг бөгөөд. Ердөө өөрийнхөө байрлалаас нэгхэн метр холдсон байхад тэрээр чамруу хүн алсан хүн рүү харж байгаа юм шиг л харна".
Тоглолт болгоны өмнө тэрээр талбайн өвөсний уртийг яг 17 милометр болжуу гэж шалгадаг.
Тоглолт болгоны дараах багийн ярилцлаган дээр лазерийн гэрэлээр алдаа гаргасан хүнрүү тусгаад яаж алдсаныг яридаг бөгөөд одоогийн байдлаар Английн шигшээгийн рекорд нь Ливерпүүлийн баруун жигүүрийн хамгаалагч Глен Жонсон 30 минуттай байгаа.
Фабио Капелло хэлэхдээ "Би мөрөөдөгч биш! Би практикт итгэдэг хүн. Миний хувьд манай багт хамгийн чухал зүйл бол хожих, өөр юу ч хамаагүй" Тэрээр тоглогч нарынхаа бүх зүйлийг мэддэг бөгөөд үүний том жишээ нь 2008 оны 9-н сард Хорваттай тоглосон тоглолт дээр тэрээр Давидийг Валкотоор солисон бөгөөд. Англичууд 4-1-р гайхалтай хожсон. Гэсэн хэдий ч сүүлийн 23-н хүндээ Валкотыг аваагүй. Ийм ч учираас тэрээр хэн ямар байна. Хэн яаж тоглож байна гэдгийг нэвт уншдаг нэгэн. Өнгөрсөн 2,5 жилд тэрээр өөрийх нь эсрэг хэнийг ч эсэргүүцэхээргүй болтол нь номхтгож чадсан. Тийм учираас түүний сонгосон 23 хүнийг дуугай л суугаад эвлэр! Эцэст нь би өөрийнхөө шүтээн Стивен Жеррардийг Английн төлөө багийн ахлагчаар эхний болоод магадгүй бараг сүүлийн удаа хийж байгаа дээрээ энэхүү хүндэт цомыг 7 сарын 11-нд толгой дээрээ бариад зогсож байгаасай гэж үнэхээр хүсэж байна.


England fanatic song lyric:

England till I die,
I'm England till I die I know I am
I'm sure I am, I'm England till I die!!!!
Come on England!

4 comments:

  1. сайхаан сайхан, финалд шалгардаг л юм бол Дэлхийн Аварга Английх болноо =D

    ReplyDelete
  2. saihan bichjee, uneheer tiim bol ene jil anglichuudaas saihan togloltuud uzeh ym bn daa

    ReplyDelete
  3. Эхний тоглолтын дараа бол нээх тийм өндөр найдлага тавихаа больжил байна.

    ReplyDelete
  4. Одоо лазердуулсан хүмүүсийн тэргүүнд Робинсон орсон доо.

    ReplyDelete