Sunday, May 17, 2009

Super Sunday West Bromwich Albion FC 0-2 Liverpool FC

Super Sunday West Bromwich Albion FC 0-2 Liverpool FC

Lucas Leiva төвд ахин гарч ирж харин хамгаалалтанд Emiliano Insua, Daniel Agger 2 гарч гараанд өөрчлөлт гарсанаас бусад тоглогчид бүгд үндсэн гарааныхан байв. Өнөөдрийн гарааны 11-д: Reina, Carragher, Agger, Arbeloa, Insua, Mascherano, Lucas, Kuyt, Gerrard, Benayoun, Torres. Subs: Cavalieri, Dossena, Alonso, Riera, Babel, Ngog, Skrtel.
Манай баг үнэхээр энэ жил аврага болж чадаагүй ч гэсэн үнэхээр өөрсөндөө итгэлтэй тоголлоо. Харин талбай дээр Jamie Garragher Pepe Reina-ийн энэ улиралд алтан бээлий авах боломжийг олгох гэж хэт мэрийсэнээсээ болоод Alvaro Arbeloa-г бараг л зодчихсонгүй. Гэхдээ миний бодлоор Arbeloa хамгаалалтынхаа ахлагч буюу багийн 2-nd ахлагчийхаа зэмлэлийг дуугай авсан нь дээр байсан юм шигээ. Гэхдээ Tottenham-тай хийх сүүлийн тоглолтонд манайх гоол алдахгүй бол бас ч энэ жил хоосонгүй шүү хэхэ.
Ерөнхийдөө эхний үед LFC бөмбөг эзэмшилт сайн байсаар 27 дахь минутанд багийн ахлагч, агуу Steven Gerrard 5.5 метрийн зайнаас баруун хөлөөрөө цөм цохиж эхний гоолыг хийлээ. Эхний үед өшөө хэд хэдэн сайхан боломжуудыг алдсан хэдий ч 2 дахь үеийн 62 дахь минутанд Dirk Kuyt 18 метрийн зайнаас Gerrard-ийн гайхалтай дамжуулалтын ачаар тооны харьцааг 0:2 болгосоноор WBA FC дараа жил ирсэн газарлуугаа явах болсоноо сая л ойлгосон юм шиг хэд хэдэн эвгүй дайралт хийсэний нэгэн дээр манай 2 тоглогч барилцаад ч авсан. Ийнхүү 90 мин дуусахад WBA-ны талбайгаасаа бараг сагаж байсан фанатууд уурлаад гарах болвуу гэж бодож байтал харин ч эсэргээрээ дуугаа дуулсаар байв арга ч байжуу дээ ахиад хэдэн ч жилийн дараа Premier League-ийн тоглолтыг талбай дээрээ хийх юм байгаан.
Steven Gerrard "энэ жил бид Premiere League-д хожиж чадсангүй гэхдээ дараа жил бидний жил байх болно" гэж тэмцээний дараахь ярилцлаган дээр хэлсэн байна. Манай багийн ахлагч хэр баргийн юман дээр түрүүлж дуугараад байдаггүй. Нэг дуугарсан бол хэлсэндээ хүрдэг ахмад шүү гэдгийг бусад багийн фанатуудад анхааруулая!

You will never walk alone!

West Bromwich Albion v Liverpool

1 comment: