Thursday, May 28, 2009

Messi vs. ManU

Ром хотоос F.C. Barcelona баг 3 дахь удаагийнхаа Аврагуудын Лигийн цомыг авч чадлаа аль аль багийн хувьд гарааны тоглогчид гэмтэлтэй энээ тэрээ гэсэн гомдол байгаагvй учираас хожигдсон нь жинхэнэ хохино болох байлаа. Leonel Messi бараг ганцаараа гэмээр л гайхамшигтай тоголлоо. Messi, Giggs, Henry, Puyol, Xavi, Eto, Christiano, Tevez гэх мэт шилдэг тоглогчидийг нэг талбай дээр тоглож байхийг харахад их сайхан байлаа.
Аль аль багийн хувьд энэ жилийн хамгийн хариуцлагатай тоглолт байсан учираас маш их өрсөлдөөн харагдаж байсан. Ferguson-ы залуучууд эхний 9 минутийг эс тооцвол өрсөлдөгчидийнхаа хаана нь ч хvрэхээргvй байв. Меssi болон тvvний нөхөд хурдан пасс, гайхалтай кросс, бишэрмээр 2 гоолийнхоо ачаар дэлхийн номер нэг баг болж чадлаа. Barcelona-ийн тоглолтыг vзэхэд vнэхээр таатай байж чадлаа.
Тоглолтын 9 дэх минут болтол гайхалтай тоглож байсан Manu-ийн хаалганд 10 дахь минутанд Samuel Eto гоол хийн тоглолтыг эргvvлсэнээс хойш гоол оролгvй явсаар 70 дахь минутанд тоглолтын туршид морь шиг зvтгэж байсан Leonel Messi 2 дахь гоолыг хийсэнээр тоглолт 2:0-ийн харицаатайгаар дууссан.
Congratulations Barcelona!

За тэр ч яахав LFC миний урьд нь дурьдаж байсанаар David Villa, Gareth Barry, Ezequiel Lavezzi, Samuel Eto, Carlos Tevez , Glen Johnson, Aaron Lennon, Daniel Pranjic, Yoann Gourcuff нарыг авах төлөвлөгөөгөө өрнvvлсээр л байна. Мэдээж ийм их тоглогч нартай гэрээ хийгээд эхэлсэн байгаа болохоор 5-6 тоглогч авчил таараа тэгэхлээр багаасаа бас зарах хэрэгтэй болно. Хэд хоногийн өмнө Rafa зарж магадгvй 11 тоглогчийн нэрсийг гаргасан байсанд Riera, Babel, Hyypia, Dossena, El-Zhar мөн Xabi Alonso нар байсан хэдий ч Alonso-г зарахгvй гэсэн фанатуудын эсэргvvцэлтэй тулсан менежер маань Alonso-г зарахгvйгээ өчигдөр мэдэгдсэн. Ямартай ч Yoann Gourcuff, David Villa 2 ороод ирвэл манай довтолгоо ч бас аймар болно доо. Ёо төсөөлсөн чинь ямар гоё байнаа. Энэ жил бид юу ч хожиж чадсангүй гэхдээ дараа жил бидний жил байх болно гэж Gerrard-ийн vгийг ахин бусад багийн фанатуудад хэлье!
You'll never walk alone!


Barcelona Vs. Manchester United at FootyTube.com

1 comment:

  1. хэхэ, Мэсси чдээ, өчигдөрийн тоглолтын баатарууд бол Пуёол, Хави, Иниеста 3 байлаа,
    Багийн ахлагч Пуёол хөгшин гэхээргүй сайн жигүүрээр гарж ирж байналээ, дээр нь бас сайн хамгаалсан, мөн Барса-г бол голын 2 Хави Иниеста 2оор төсөөлөшгүй байх, бүх найруулага, зохион байгуулалтыг энэ 2л авж ява байгаа шд,
    МанЮгаас Рүүнийг их харж байсийм даанч олигтой тоголсонгүй шү, зиа за тэгээд Каталончуудын багын фэнүүд Күлэ нарт нь баяр хүргьедаа,Эцэст нь хэлхэд дараа жил Ливерпүүл Клуб маань аварга авна, You'll Never Walk Alone!!!

    ReplyDelete