Mongol font boldoggviee galiglaal bichhees
End tuwkhnukh sanaatai ikh l udlaa. Muukhan ch gesen neg ajil olloo. 7 honogt 20 tsag ajillaad heseg mungu olno. Gehdee taliig ni bairand taliig ni hoolond. Uitgartai ch gesen London-r ayalalaa. Urid ni iish tiish yawj vzeegvi bolohoor 7 honog huduunii baachka shig nileen angailaa. Tegeel neekh sonin yumgvi bolchloo. Harin nad shig hvnd neg awuushtai zvil ni free gallery, museum ikh yumaa. Daan ch hol yum. Awtobusaar dor hayaj 1 tsag yawah yum. Yadaj bhad awtobus ni asar ikh toirch yawdag. Gehdee metro gej yum bgaa. Neekh hurdan yum shig murtluu bas l yalgaagvi solij holisoor baital adilkhan l yawna. Aahn harin end bgaa zaluuchuudiig haraad baihnee neg dugui awchmaar yum shig sanagdsan. Mangar 2 dawhar bolhi awtobusnaas bol 2 dahin hurdan ayalah yum bnalee deerees ni aldchikhgvi l bol free! Hulgaich ikhtei bi hvrtel ireed heden tugruguu aldtsaaan. Zuragt, net, movie ene terees mungunii gachigdal namaig salgaj bnaa. Ireel Liverpool -r amisgalana gesen shal hudlaa. London-d bol LFC yu ch bish! Yamartai ch endkhiin Tsenhervvd, Ikh buunuud, Tote ene teriig owoo harahal yum. Gehdee LFC-g bvvr dursakh ch vgvi yum. TV-r ch bhgvi, sonin deer ch result bhgvi. Herewee London-iin bagtai togloogvi bol shvv dee.
Zaluuchuud ikhtei tiim bolohoor goyo toglolt, concert-iin ticket olhod hetsvv olson ch nileen vnetei dahiad l baahan mungu... yaya end mungutei bol hiih yum ikh bnaa....
Za yu boljiinoo bvvr unjiitsan suuj bnashd. Dawuu tal ikh bgaa bas ch gej. Tom hot ch gesen tom tom tsetserleg ikhtei. Zarim ni bvvr neg tom oi mod gol, tsuurumteigee ch baikh shig. Manai lager, za barag manai huduu shig agaar saitai. Hvmvvsiin ihenhi ni adilkhan tsagaach bolohoor ter ch yumuu hvmvvs ni ikh eyeldeg, hugjiltei, soyoltoi, bainga uuchlalt guigaal gehdee vmhii sanaatai. Ahiad l muu talruu hazaih geed bhiin.
Naiz oloh gej vzlee heden Turk zaluuchuudtai taniltssan. Haaya uulzaj football toglomor ayadichihaal.
Gudamjaar yawj bgaad Mongol hvntei zuruhuur bvvr neg ewertei hvn hartsan yum shig guliidgiin. Eswel bi neeree ewertei boltsiin boluu? Endkhiin hvmvvsiig harsaar bgaad buur gadaad turkh huwtsaslaltaa hyanahaa baikhnee. Ene 7 honogt barag tolind harluu yalaa. Neeree ewer baij magadgvi l yum bna. Yalanguya zaluuchuud ni ajildaa l bish bol yostoi neg hainga gedgiig utgaar ni haruulna daa. Tegeed ch bi neekh hvmvvs dund NERD tsaralaal, vsee jimbiitel samnaad alhaad bailtai bish. Second thought yur ni chamaig hen ch harahgvi chinii yu hiij bgaa, yamar bgaag gudamjind chamtai zurj bgaa. 1000 hvnii 10 ni l anzaar ch magadgvi. Ted nar ni Mongolchuud, neg bol ireed udaagvi hvmvvs eswel asian touristuud l bgaa.
Aahn yur ni f*** it. Surgalt ni law l sain bna. Yum surah gej l irsiishd yur ni bodood baikhnee. Ilvv dutuu yum bodood blgvi shalgaltaa gaigvi uguhuu l bodii.
Aahn neeree odoo blogoo sergeenee yum sain bichnee. Hvn unshihgvi bsan ch hamaagvi. Yur ni hvnd unshuulakh gej ch bichdeg bish dee.
Read more...
Saturday, October 3, 2009
Sunday, August 16, 2009
Super Sunday - Liverpool vs. Tottenham Hotspur
Liverpool-үүдийн хувьд бас л томдоо орох өрсөлдөгч яах аргагүй мөн. Bentley согтуу машин барисанаас болж Redknap торгон талбайд гаргаагүй ч гэсэн Ledley King гэмтлээс хамгаалалтандаа эргэн ирсэн.Тоглолтын хувьд эхнээсээл нээх сонин байлаа. Babel, Insua 2 гараанд, Fabio Aurelio, Albert Riera 2 бүүр сэлгээнд ч алга тийм л муу формтой байсийн байхдаа. Харин ч бүүр Reserve-ээсээ Spearing, Kelly, Ayala гэсэн 3 гар байх юм.
Тоглолт эхлээд аль аль баг нилээн хянасан байдалтай хамгаалж тоглов. Skrtel, Johnson 2 овоо гар нийлээд тоглож байтал 16"-д Skrtel, Garragher 2 мөргөлдөөд нэг нь эрүүгээ нөгөөх нь тархиа хагалчихваа. 24"-д Skrtel тоглолтийн турш гаргасан 6 шар хуудасны эхнийхийг нь авав. Тэр ч бүү хэл тоглолт дуусах үеээр манай туслах дасгалжуулагч Sammy Lee шүүгчийг хараагаад улаан хуудас авч хөөгдөв.
Ингээд манайх довтолсон юмгүй хаалгаа онож нэг ч цохисонгүй. Үргэлжилсээр 45 дахь минутанд Assou Ekkoto хаалтанд ойж ирсэн бөмбөгийг гуядан гайхалтай гоол хийлээ. Reina байтугай дэлхий дээр байгаа ямарч хаалгач хааж чадахааргүй байсан. Assou Ekkoto анхныхаа гоолыг хийсэн гэхэд сайхан л гоол байна. Ингээд эхний үе гурван 100%-ийн боломжийг Keane алдан, айлын нэг нусхай банди нэг гоол хийгээд, манайхан нэгч хаалгаа онолгүйгээр дууслаа. 2-р үе ондоо байлаа 54"-д Johnson айлын 11-рүү 2 хамгаалагчийг гайхалтай хууран орж ирэн Gomez-ийг хуурах үедээ Gomez-оос алдаа авч чадлаа. Мэдээж Gerrard ах цохин онооны харьцааг тэнцүүлсэн хэдий ч 4 минутын дараа Modrich-ийн хийсэн хаалттай цохилтыг өнөөх 8 сая фунтээр авсан Bassong гээд гайхал нь хийчлээ. 2:1 болвоо. Liverpool-үүд үргэлжлүүлэн довтлосоор гурван удаа торгуулийн цохилт авахаар алдаан дээр нөгөө картны донтой шүүгч чинь гэнэт засарсиймуу хайшайн алинд нь ч өгсөнгүй. За болъё гэхэд сүүлийн гар хүрсэн дээр өгөхгүй дээ. Хожцон газар эргүү шүүгчээс болоод хожигдчих юмдаа. Энэ тоглолтын баатар миний хувьд яах аргагүй Pepe Reina байсан.
Нэг юм сонирхуулахад Steven Gerrard "Liverpool-д тоглож эхэлсэнээс хойш энэ багийн авч болох шагналуудаас одоо ганц үлдээд байгаа нь Premier League-н цом юм. Тийм ч учираас тоглолт бүр бидний хувьд үнэ цэнэтэй" гэж хэлсэн байна лээ. За яахав дөнгөж эхэлж байна алцахгүй байхаа манай хэд.
Доор гарааныхний байрлал болоод тоглогчидыг танихад дөхөм байх гээд зурагтай нь хийгээд оруулчлаа таалагдах байхаа цаашид ч ингэж хийж байнаа.
Read more...
Super Sunday Manchester United vs. Birmingham City
Cristiano-г явсанаас хойш Rooney өөрийнхөө үүргийг сайн ухамсарлаж чадаж байна чадахаар ч тоглогч гэсэндээ тоглолтын 33 дахь минутанд улиралын эхнийхээ гоолийг мөн тоглолтын цорын ганц гоолыг хийлээ. Хэдийгээр зун ирсэн Hart 93 минутын туршид гайхалтай хаалтуудыг гүйцэтгэж байсан ч нэг гоол алдлаа. Юутай ч түүнд шинэ баг нь их л зохиж харагдлаа. Тоглолтын тооны харьцааг барихад яах аргагүй Evra-ийн цэвэрлэгээ мөн хаалгач Foster-луу шинэ довтлогч Benitez-ийн цохилтыг хаасан нь их нөлөөлсөн.Cristiano-г орлохоор ирсэн Valencia хөөрхөн л тоглох юм гэхдээ сайн гэхгүй. Угаасаа 19-тэй Fabio жигүүрийн хамгаалагч байжиж Valencia-аас илүү их довтолгоон эхлүүлж байсан. Man.U-д маш олон боломж гарсан, гаргаж ч чадаж байсан хэдий ч төгсгөл муутай байсан.Арга ч байжуу дээ Birminghaм хамгаалахаар зориулагдсан баг бөгөөд сөрөг довтолгоо л тэдний гоол хийх ганц боломж байсан. Хэд хэдэн сөрөг довтолгоо хийсэн боловч төдийлөн амжилт ололгүй байсаар хожигдлоо. Аргагүй дээ дасгалжуулагч McLeish нь бараг хамгаалахаас өөр тактик мэддэггүй нэгэн. Гэхдээ Хамгаалалтын ханаа сайн босгодог шүү! За ямартай ч өнгөрсөн жилийн аваргууд гараагаа сайхан л эхэлэлээ.
Read more...
Saturday, August 15, 2009
The Hangover (2009)
The Hangover (2009) - 10/8.5Ха ха ха энэ жил миний үзсэн хамгийн алиа кино. Бүх өрнөл хаана ч явж байсан, юу ч хийж байсан, бүх юм нь инээдтэй байлаа. Инээсээр байгаад бараг элэг хөшчихлөө.
Гурван найзын нэг нь гэрлэх болоод гэрлэж байгаа гарын/Doug Billings/эхнэрийх нь нэг элий дүү нь дагаад дөрвүүлээ Vegas орж Bachelor party/хуримын өмнөх дандаа эрчүүдээрээ гардаг парти/ хийхээр явдаг бөгөөд. Маргааш нь юу ч санахгүй 3-н нөхөр хуримын эзнийг алдцан сэрэх бөгөөд үлдсэнийг нь таньд үлдээе дээ.
Бүх жүжигчид сайн байна лээ. Гэхдээ Bradley Cooper /Phil Wenneck/ цаанаа л өөр байна лээ.
Дууны сонголт яг л инээдмийн, залуучуудад зориулсан кино гэсэндээ дандаа шинэ бас таарсан дуунууд байсан их таалагдсан. Найруулагч Todd Phillips "Old School"-ээс хойш олигтойхон юм хийхгүй байсан энэ дээр ч жинхэнэ хага авлаа даа.
Инээмээр байвал заавал үзэээрэй!
Энд дарж татах линк рүү орно уу.
Read more...
Watchmen (2009)
Watchmen (2009) 10/7.5Jeffrey Dean Morgan /Comedian/, Matthew Goode /Ozymandias/, Jackie Earle Haley /Rorschach/ нарын дүрүүд сонирхолтой санагдалаа. Харин Milan Akerman зүгээр л хөөрхөн хүүхэн байна лээ.
Киноны гол утга санаа нь хэдий зохиомол хотод болж байгаа ч гэсэн өнөөгийн нийгэмрүү хандсан metrocity-үүдийн сайхан тал биш харин эсэргээрээ ялзрал, үмхий самхай бүхнийг устгах гэсэн нэг баатарыг бусад баатрууд үл ойлголцлолоос болон зогсоох гэж оролдож байгааг харуулсан.
Магадгүй та Dark knight-аас хойш анзаарчил байгаа байх сүүлийн үеийн Superhero-той кинонууд элий байхаасаа илүүтэйгээр амьдралд ойртож илүү үзүүштэй болж байгаа.
1985 он буюу Nixon ерөнхийлөгч байх үе бөгөөд баатарууд жирийн л хүмүүсээс ялгаагүй тэд нэг газар жижиг асуудал шийдсэн ч гэсэн ахиад цаана нь түм түмэн асуудал байсаар л байдаг. Асуудалууд буюу нийгмийн шүүлт ялгарал байх хэрэгтэй том зүйлийн төлөө жижиг золиос гаргах шаардлагатай гэх мэт үгнүүд үзэж байхад бодогдож байсан.
Магадгүй би бүх утга санааг нь ойлгоогүй байх маш их зүйл агуулсан сайн кино болжээ. Юу гэх гээд байна вэ гэвэл "Dark Knight" шиг entertaining биш, "Hell Boy" шиг утгагүй биш, харин "Matrix" маягийн кино шиг санагдалаа. За ямартай ч ганц үзчээд хаячихаар кино лав биш байна.
Амралтын өдөр болж байна. Хараахан үзэж амжаагүй бол энийг заавал үзээрэй. Үзчээд саналаа үлдээгээрэй.
Энд дарж татах линк рүү орно уу.
Read more...
За амарч боллоо залуусаа!
Хөөе амарч боллоо. Маргааш тоглох гэж байж. LolЭнэ зун үнэхээр миа байлаа манай баг хүлээлгэж хүлээлгэж тоглосон хэдэн нөхөрсөг тоглолтонд тэнцэж эсвэл хожигдох, баян баян багуудын утга учиргүй од нарыг цуглуулах марафон, дээрээс нь тэр мөнгөнөөс өөр юм харахаа байцан одуудын савангын дуурь гэх мэт юм үзсээр байтал залхачихалаа. Харин өнөөдөр Premier League эхэлэхийг над шиг тэсэн ядан хүлээж байсан зөндөө эрчүүддээ бас эрх биш байдаг хэдхэн охидууддаа шинэ улиралын баярын мэнд хүргье.
Английн Premier League үнэхээр агуу юмаа. Өнгөрсөн жил арай гэж Premier League-т үлдсэн Hull City-ийнхэн Chelsea-г ямар их тэмцүүлвээ. Ядахдаа Drogba баярласандаа цамцаа тайлж байхав дээ. Гэхдээ double хийж мийгээд аймар байна лээ. Хэзээ байтлаа Drogba гэсэн чинь хийж байсийм байнаа. Харин тэр шинэ дасгалжуулагч Carlo Ancelloti яасан их мангартаж байхийн УГААСАА л би ингэж төлөвлөсийн гэсэн шиг зогсож байгааг нь ээ. Харин хөөрхий Burnley, Wolves 2-ийг шинэковууд гэсэн шиг хоёуланг нь 2:0-оор хожчиховоо хөөрхий.
Баян Manchester City-ийн чихэрний цуглуулга тиймч муу байсангүй. Аргагүй өчнөөн мөнгө зарж авсаны ачинд үнэтэй чихэрнүүд арай гэж 2:0-ын хожлыг авч чадлаа.Манай ганц derby баг болох Everton GOODISON PARK дээрээ үзэж байгаагүй гутамшигт унахын даваан дээр Louis Saha нэг гоол хийж 1:6-ийн харьцаатайгаар дууслаа. Их буунууд ч сайн эхлэл тавилаа хэдэн жил Arsene Wenger-н бэлтгэсэн залуучууд өнөөдөр л бараг талбайд гарлаа мөн Eduardo гарч ирээд нэг гоол, Cesc Fabregas double хийгээд аймар байналээ. Хамгийн гол нь Everton ерөөсөө тоглолтийг нь уншиж чадахгүй байсан нэг үгээр Wenger-н хийсэн байрлал гайхалтай сайн formation байж чадлаа. За тээд өнөөдөр үзээгүй тоглолтнуудаа зүгээр тоймоор л Portsmouth 0-1 Fulham, Aston Villa 0-2 Wigan Athletic, Bolton Wanderers 0-1 Sunderland.
За за тэгээд маргааш Ливэрпүүлчүүдээ Монголоор бол 11 цагаас заавал үзээрэй.
You'll never walk ALONE!!!
Read more...
Monday, July 20, 2009
Trainspotting (1996)
Trainspotting (1996) 10/8Poly Gram Film, Miramax Film
Хэлсэнээрээ энэхүү киноны талаар бичлээ. Энэхүү киноноос та 95 минутийн туршид хар тамхины мансууралын төсөөлөлүүд, хүнд үг хэллэг, секс, галзуурал мөн хэт их хэрцгийлэл мэдээж бага зэрэг англи хошигнололыг харах болно.
Найруулагч Danny Boyle содон зураг авалтуудаараа үзэгчидийг гайхуулсан, кино зохиолыг Irvine Welsh роман дээрээс сэдэвлэн John Hodge бичжээ.
Trainspotting дээр хэрэгцээгээрээ нийлсэн найз нарийн худал хуурмаг, хууран мэхлэлтийг үзүүлдэг. Кино мансууралах бодисын эсрэг хийгдсэн боловч харин ч бүүр эсэргээрээ санагдсан. Кино гарах үед масс иймэрхүү талын мессеж авах төсөөлөлч байгаагүй бөгөөд уран бүтээлчид төсөөлөөчгүй амжилтаа олж чадсан юм.
Жүжигчидын хувьд Ewan McGregor - Renton-ийн дүрд гайхалтай орж хайнга, дураараа, сэргэлэн залуу болж чадсан. Ewan McGregor та бидний сайн мэдэх Star Wars, The Island, Big Fish гэх мэт кинонуудын гол дүрд тоглож байсан жүжигчин бөгөөд Их Британиас гарч ирсэн гайхалтай оддын нэг билээ. Robert Carlyle - Begbie буюу тэгэж их сордоггүй ч гэсэн сэтгэл мэдрэлийн өвчтэй, хэрцгий дүрийг мөн мэдээж Ewen Bremner-ийн тоглосон Spud-ийн хөгжилтэй, мангар дүрүүд киног илүү сонирхолтой болгож чадсан.
Та ямарч кино үздэг байсан хараахан үзэж амжаагүй байгаа бол заавал үзээрэй харамсахгүй сонголт байна гэдэгт итгэлтэй байна.
Муулий гэсэн ч даан ч муулах зүйлгүй кино юмдаа. Киноноос таалагддаг нэг өгүүлбэрээр төгсгөе дөө. Миний сонголт амьдрал биш, түүнээс өөр сонгол байх болно!
Trailer
Read more...
Subscribe to:
Posts (Atom)
