Showing posts with label movie. Show all posts
Showing posts with label movie. Show all posts

Thursday, May 19, 2011

Love Stories /Blue Valentine, Daydream Nation, Never Let Me Go, Rabbit Hole/


Сүүлд үзсэн дөрвөн кино яагаад ч юм ямар нэгэн байдлаар адилхан төрлийн болчихлоо. Тэгээд дөрвүүлээ их таалагдалаа. Тэгээд нөхдүүд бас таалчихийн боловуу гээд энэ дөрөв дээр жоохон тайлбар хийчий.

Blue Valentine /2010/
Жүжиглэлт, зураг авалт, найруулга гээд бүх л юм таалагдасан. Би ч хүнтэй суугаагүй болохоор сайн мэдэхгүй л юм гэхдээ хүнтэй суух аймар хэцүү байх тэ, ялангуяа иймэрхүү киноны дараа нээх...


Rabbit Hole /2010/
Бас нэг гунигтай кино. Эндээс гоё юм үзэж харна гээд хэрэггүй шүү, нилээн бараан талын гэхдээ сайн бүтээл болсон.


Daydream Nation /2010/
ииииииииий секси золиг шүү, энэ дээр бүүр тасарцаан. Сонирхолтой дажгүй бүтээл болсон байлээ. Яг хүлээж байсанаас тааруухан болсон боловч заваараа нэг үзчихэд харамсахгүйээ.


Never Let Me Go /2010/
Үзэхэд их төвөгтэй санагдалаа. Эээээ тэгээд ер нь Англи кинонууд хэзээ л зүгээр байлаадаа. OneWomensDiary-ийн хэлсэнээр нилээн юм бодогдуулсан сайн бүтээл болсон байналээ.




Read more...

Tuesday, June 8, 2010

Scott Pilgrim vs. the World

Сүүлийн хоёр жил Micheal Cera Juno-c авхуулаад Nick and Norah's infinitive playlist хүртэл олон киноных нь дүр бүүр extremely таадагдаад байгаа. Сүүлд гарсан Youth in Revolt бас күүл болсон байсан. Тэгээд дээрээс нь ирэх сар манай атаманы тоглосон Scott Pilgrim vs. the world гээд бүүр тасархай кино гарч байгаа. Kick Ass үзээгүй бол одоо татаад үз, тэгээд энэ кино яг нэг тиймэрхүү л гэхдээ илүү фантастик.
I can't wait to see it.

Аахн нээрээ Come on England!!!


Read more...

Sunday, January 31, 2010

A Prophet (2010)




За ойрд юм бичсэнгүй. Угаасаа кино ч үзсэнгүй, Ливерпүүл ч хожигдоод хэрэг алгаа. Киног кино театрт үзэх нь яалтачгүй зөв юм байна. Ялангуяа энд бол бүүр зөв гэхүү дээ. Өчигдөр бүүр өөртөө хүчээр зав гаргаж байгаад энэ киног очиж үзлээ. Миний мэддэг ганц Франц найруулагч
Jacques Audiard-н 2002 онд найруулсан Read My Lips гээд драмаас нь хойших ганц гаргаж байгаа кино нь юмлдаа. 12 номинацаас 8 шагнал аль хэдийн авсаныг харахад энэ жил европоор нилээн шуугиулах шинжтэй бүтээл болчихожээ. Би гэж нэг юм бас яаж дутахав хэдэн юм бичнээ.

Аймар халуун театр байсан ч гэсэн өөрийн эрхгүй энэ киног үзээд аймар даарсан, дуусах үед нь бага зэрэг л дулаацсан боловч гадаа гараад ахиад л даарцан. Францын хар тал, хар ч гэждээ ер нь энэ том улсууд кинон дээр бүх сайхан юмаа харуулдагаас биш үнэндээ бол том хотууд яг энэ кинон дээр гардаг шиг л бохир, заваан, айдсаар дүүрэн байдаг юм шиг. Хамгийн гол нь мань хүмүүс шоронгийн байдалаас нэг азтай араб залуу яаж өөртөө хэрэгтэй зүйлийг олж авч байгааг харуулсан. Сонин бүүр нээх сонин, бусад киноноос нээх аваад байдаггүй мэдрэмж авлаа: бүх киноны туршид үзэн ядсан дүрээ кино дуусахын өмнөхөн би аймар их өрөвдөх ч гэхиймүү. Жүжиглэлт, зураг авалт, найруулага бүх юм нь таалагдсан. Ганц хэцүү юм нь франц хэл дээр, тэгээд subtitle уншихын хажуугаар юу болоод байгааг харах гэж хэт хичээсэнээс болоод зарим нэг инээдтэй хэсэгийг огт ойлгохгүй өнгрөөлөө. Гэхдээ дахиад үзнээ ахиад үзсэн ч харамсахааргүй гоё байна гэдэгт итгэлтэй байна. Энэ жил заавал үзэх киноны жагсаалтандаа оруулаарай.



Read more...

Thursday, December 10, 2009

The Cove (2009)


Бид нар хуулийх нь дагуу хийх гэж оролдсон! Гэж эхлэхээсээ л миний анхаарлыг бүрэн татаж эхэлсэн бас нэг сонирхолтой, сургамжтай бас нийгэмрүү хандсан хүчтэй documentary байлаа. MJ-н This is it-ээс хойш нэг documentary үзий гэж бодож бодож санаандгүй энийг татаад үзсэн чинь Ёооооооё,... гайхалтай. Би лав шууд 10/10 өгхөөр кино байна.
Ерөнхийдөө нэг хэдэн далайд, тэр дундаа делфинд хайртай хэсэг хүмүүс нийлэн Японы Таяжи гээд жижигхэн хотын жоохон хавцал дээр байдаг загасчидтай тэмцэж байгаагаар гардаг бөгөөд миний бичсэн шиг уйтгартай биш шүү.

Ер нь хамаг юмыг эхлүүлж байгаа залуу нь Richard O’Barry бөгөөд тэр 60-д онд гардаг байсан Flipper хэмээх цуврал киноны гол баатарт тоглохын тулд нэг делфин барин тэрийгээ сургажил дээ. Тэгсэн энэ цуврал нь дэлхий даяар асар алдартай болчихож, ингээд л нөгөө хэний ч тоодгүй байсан делфинүүд хаа газар асар эрэлттэй болчихсоноос болоод мөн нөгөө бариж кинонд тоглуулсан делфин нь, мань хүний гар дээр сэлж ирээд нэг том амьсгаа аваад ахиад амьсгаа авалгүй амиа хорлосон гэсэн,(Амиа хорлож байна гэхээр бас л ухаантай амьтан байгааз?) Richard өөрийгөө үүнд буруутган тэр өдөр тэр цирк шиг үзүүлэнд байсан бүх делфинийг суллаж, түүнээс хойш хаана л хоригдож байгаа бүх делфинийг сулласаар ирсэн гэнээ.
Тэгээд энэ кинон дээрээс нэг сонин мессеж авлаа л даа. Япончууд халим, делфин агнахын тулд олон улсын нэг тийм IWC (International Whaling Commission) коммисс байдгийн байна. Тэгээд тэрэнд нь байдаг ихэнхи улсууд Японы хэт их загасчлалыг эсэргүүцсэн юм байна л даа. Тэгсэн мань гарууд шууд ямар ч далаагүй бүүр халим гэж ямар амьтан байдгийг ч мэдэхгүй улсуудаас элсүүлэн оруулж, мөнгөөр зодон өөрсөндөө санал авдаг байсаныг нь манай талын хүмүүс олжил дээ. (Хэхэ манай тал гэхээр гоё байдгын) Тэгсэн нөгөө орнууд дунд юу байсан гээч? Монголын туг байгаа байхгүй юу!!! Үхсэн элэнчгий чинь халимний нийгэмлэг вэ? Шал худлаа байхгүй юу!!! Нэг нөхөр л ард нь тэр хахуулийн мөнгийг идээд л сууж байгаа.
За за тэгээд заавал үзээрэй! Ганц халим ч биш ер нь байгаль, амьтанд бид нар яаж хандаж байгаагийн өчүүхэн жижигхэн л хэсэг нь гэж бодохоор нөгөө 2012 онд дэлхий сөнөхгүй гээд яах юм бэ? Найруулагч Roland Emmerich 2012-г зүгээр л та нарт адал явдал харуулах гэж хийсиймуу? Хөөрхий амьтан насаараа л дэлхийн сүйрлийн талаар Independence Day, гэсэн кинонууд бид нарын толгойнд юм бодуулах гэж хийлээшд. Тэгсэн тэр мессежийг нь 1000-н дотор хүн л мэдээд байгаа байгаа байхгүй юу. Хөөрхий хүн төрлөхтөн мөхөхөө тулаад ирэхээр амаа барих нь дээ.
Аахн нээрээ сануулахад энэ маягаараа хүмүүс загас идвэл 30 жилийн дараа ямарч загасгүй болно гэсэн. Бусад юм ч бас хэмжээ хязгаартай л байх.


Read more...

Wednesday, December 9, 2009

Public Enemies (2009)


Wow, Johnny Depp гэхээр л гоё санагдаад байсан байхгүй юу... Ямар их хүлээсэн гэж бодноо. Тэгсэн тийм магтаад байхаар сайхан кино биш л байна. Яахав дээ үзээд дуусахад дэмий цаг алдсан санагдахгүй ч гэсэн нэг тийм DEPP кино байсангүйээ.

Яаж ч бодсон гэсэн John Dillinger ийм сайн хүн байгаагүй гэлээ ч гэсэн найруулагч Micheal Mann, мань хүнийг манай тал болгоод цагдаа нарыг дайсан болгочиж байгаамдаа. Нээлтээ хийхээсээ өмнө нэг жилийн өмнөөс trailer гарцан болохоор John Dillinger-н талаар судалж үзлээ. Dillinger буюу Snake Eyes хочтой Chicago-н номер нэг гангстер маань ясны дээрэмчин байсан бөгөөд шоронгоос оргоод 4 хоног эхнэрлүүгээ явах замдаа 5 банк дээрэмдчихэж байх жишээтэй. Эцэст нь кино театрын үүдэнд цагдаа нарт буудуулж үхсэн гэдгийг мэдэж байсан хэдий ч, найруулагч Mann арай ч алчихгүй байлгүй дээ, эсвэл арай өөрчилсөн байлгүй дээ гэж гөлийсөөр байтал 140 минут дуусчиханэлээ. За юутай ч хайр дурлал энэ тэрээр нөгөө уйлуулах гээд байдаг утас хөндсөн бас дажгүй адал явдалтай кино байлаа.
Аахн нээрээ надад энэ Digital Film гээд хальсны бичлэг ерөөсөө таалагдахгүй байнаааа. Кино хийж байгаа нөхдүүдэд их амар л бас их хямд тусдаг л гэсэн гэхдээ ямар ч өө сэвгүй HD бичлэгээр 30-аад оны гангстерууд байлдахыг харах ямар тэнэг гэж санана! За за тэгээд өөрөө үзэхээрээ мэдэрнээ та...

Read more...

Monday, December 7, 2009

500 Days of Summer (2009)

Энэ жил ямарч их инээдмийн кино гарч байна даа. Ядаж байхад бүгдээрээ аягүй үзүүштэй юм. Магадгүй юм хөгжихийн эрхэнд бүх юм хөгжөөд удахгүй бүгдээрээ төгс болно биз.
Найруулагч Marc Webb-н хийсэн хамгийн сайн кино бөгөөд мань хүн тэр бүтэлгүй бүтээлүүдийн ардаас яаж ийм сайн бүтээл хийсэнийг мэдэхгүй юм.
Marc нэг тийм British маягийн инээдмийн кино хийх гэж оролдсон боловч Америк үнэртэжил байналээ. Гэхдээ л зарим нэг кинонд хутга шаасан үзэгдэлүүд харагдаж байсаныг эс тооцвол тийм ч доогуур лав орохгүйээ. Ялангуяа тэр бүжиглээд байдаг хэсэг үнэн алиа болгоцон. Тэгээд нэмээд хэлэхэд энэ киноны саундтрак нь аймар өөд нь татцан. Regina Spector, Feist, Temper temper temper trap гээл сүүлийн үед UK chart-д алаад байгаа бүх л дуу байна лээ. Хамгийн их таалагдсан хэсэг нь мань хүн дээвэр дээр Summer-н гарлуу хардаг, бас улирал солигдож Autumn эхэлж байгаа.
Надад ядаж байхад нэг ийм юм тохиолдож байсан болохоор бүүр нэг тийм ойрхон санагдаад шимтэж үзсэн маань нөлөөлсөн үү 10-с 9 оноо өгчихлөө. Аааа ер нь бид нарт бүгдэд нь л тохиолдсышдээ.
Мартсанаас гол дүрийн чулуун зүрхтэй, амиа хичээсэн Summer-н дүрийг хийсэн Zooey Deschanel юун Regina, Feist нараас дутахааргүй дуулдаг мөртөлөө кинондоо ганц ч дуу хийгээгүйгээрээ Byonce эд нараас лаг өөрийгөө ялгаж өгсөн юм шиг санагдсан. Дуунаас нь заавал сонсоорой аягүй хөөрхөн.


Read more...

This is it (2009)

Би тийм ч их Documentary үзээгүй л дээ гэхдээ энэ миний үзсэн хамгийн сонирхолтой documentary байлаа. MJ-ы нээх тийм том фен биш мөртлөө үзэж дуусангуутаа подруугаа дуунуудаас нь хуулаад сууж байгаа юм чинь, фен хүмүүст нь бүүр илүү таалагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ киноны зураг авалтыг мань хүний аялан тоглолтын эцсийн зогсоол болох Лондонд болох байсан THIS IS IT тоглолтын бэлтгэл дээр хийсэн байсан болохоор мань хүн аль болох өөрийгөө ядраалгүй бүжиглэж дуулж байсан хэдий ч бишрэмээр санагдаж байсан. MJ-н талаар би энэ киног үзээд ганц л ойлголт авсан маань MJ бид нарын амьсгалж, унтдаг шиг төрлөхийн хөгжим, бүжгийн авъяас чадвартай төрсөн юм байналээ. Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн хэсэг нь бэлтгэл дуусах үед мань хүн болоод This is it-ийг амьдаар үзэж, ажилаа хийж байсан барилгачид, бүжигчид, тайзны ард ажилладаг хүмүүсийн хамт тэврэлдээд талхаралаа илэрхийлж байгаа нь, яг л нэг үхэхээ мэдэж байгаа мэт. За за тэгээд та бүхэн өөрсдөө үзнэ биз дээ. Ямартай ч найруулагч Kenny Ortega-д MJ-н сүүлийн удаа мэдрүүлэх гээд чадалгүй өнгөрсөнийг documentary-гаар дэлхий нийтэд үзүүлсэнд талархалаа.
Rest In Peace

Read more...

Land boy Jesse Eisenberg


Jesse Eisenberg энэ жил 2 цөм авсан инээдмийн кинонд тоглоод амжсан нь хоёулаа адилхан Land-аар төгссөн нэртэй бас хоёулаа адилхан sense of humour шаардсан инээдмийн кинонууд байсан нь мань хүнд Land Boy гэдэг шинэ нэр өгчихлөө. Энэ зун нээлтээ хийсэн инээдмийн кинонуудаас Hangover-н дараа бичигдэх инээдмийн кинонууд гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа.

Adventureland (8/10)
Нилээн хар талруугаа хандсан инээдмийн кино болсон санагдалаа. Найруулагч Greg Mottola жижиг боловч сэтгэл хөндсөн хэсгүүдээр киногоо дүүргэсэн нь киног ахин ахин үзмээр санагдуулав. Яг 80-аад онд Америкийн залуучуудыг ямар байсаныг би мэдэхгүйл дээ гэхдээ гоё харуулсан байсан бөгөөд James \Jesse Eisenberg\ гээд гол дүрийн залуу NY явж сурах мөнгөө олох санаатай Монголоор бол хүүхдийн парк-д ажилд ороод нэг охинд дурлаж байгаагаар харагдах боловч тэр дунд маш их зүйл болж өнгөрнө. Нилээн ухаж үзвэл их л утга агууламжтай кино бөгөөд яагаад ч юм надаа Juno-той их адилхан бүтэцтэй кино санагдалаа. Яг үнэнийг хэлэхэд би Harry Potter, Twilight гэх мэт кинонуудад үнэн голоосоо дургүй болоод ч тэрүү. Twilight-н гол дүрд тоглодог Kristen Steward-н Em-н дүрийг муу болсон байх гэж бодсон боловч харин ч эсрэгээрээ ухаалаг, эгдүүтэй, цагаасаа эрт хэт их юм боддог болцон охины дүрийг гайхалтай сайн хийсэн нь таалагдалаа. Том бөгстэй Панда, Tommy уулзах болгондоо мань хүнийг цохидог, Bobby Оросын яруу найраг сонирохдогч гэх шиг зүйлүүдээс авхуулаад сонирхолтой хэсгүүд ихтэй л кино байлаа.

Zombieland (8/10)
Ер нь бол дээр байгаа кинотой адилхан жанарын кино. Мань хүний хийсэн дүр ч гэсэн дээрхтэй адил өөртөө итгэлгүй, мөрөөдөмтгий, тэнэгдүү дүр. Ялгаа нь ЗОМБИ бас гол дүрийн эмэгтэй нь Kristen Steward-с илүү хөөрхөн санагдсан. Дэлхий дээр ганцаараа үлдцэн хар залуу нэг нохой дагуулаал, зомбинуудыг учир зүггүй алаал байсан киноноос надад лав хол давуу сэтгэгдэл төрүүлж чадсан жижиг чимхлүүр ажиллагаа ихтэй сайн хийгдсэн Зомбитой кино байлаа. Эхнээсээ л slow motion-д оруулсан стрип бүжигчин, бүдүүн нөхрийг хөөж байгаа zombie, дүрмүүдээ жишээн дээр тайлбарлаж байгаа, гэнэт Bill Murray гарч ирэнгүүтээ алуулчихаж ч байх шиг сонирхолтой, өөр ямарч кинон дээрээс харах боломжгүй хэсгүүдтэй. Нэг үзцэн байхад лав л уйдахгүй шүү.

Read more...

Saturday, August 15, 2009

The Hangover (2009)

The Hangover (2009) - 10/8.5
Ха ха ха энэ жил миний үзсэн хамгийн алиа кино. Бүх өрнөл хаана ч явж байсан, юу ч хийж байсан, бүх юм нь инээдтэй байлаа. Инээсээр байгаад бараг элэг хөшчихлөө.
Гурван найзын нэг нь гэрлэх болоод гэрлэж байгаа гарын/Doug Billings/эхнэрийх нь нэг элий дүү нь дагаад дөрвүүлээ Vegas орж Bachelor party/хуримын өмнөх дандаа эрчүүдээрээ гардаг парти/ хийхээр явдаг бөгөөд. Маргааш нь юу ч санахгүй 3-н нөхөр хуримын эзнийг алдцан сэрэх бөгөөд үлдсэнийг нь таньд үлдээе дээ.
Бүх жүжигчид сайн байна лээ. Гэхдээ Bradley Cooper /Phil Wenneck/ цаанаа л өөр байна лээ.
Дууны сонголт яг л инээдмийн, залуучуудад зориулсан кино гэсэндээ дандаа шинэ бас таарсан дуунууд байсан их таалагдсан. Найруулагч Todd Phillips "Old School"-ээс хойш олигтойхон юм хийхгүй байсан энэ дээр ч жинхэнэ хага авлаа даа.
Инээмээр байвал заавал үзэээрэй!

Энд дарж татах линк рүү орно уу.

Read more...

Watchmen (2009)

Watchmen (2009) 10/7.5
Jeffrey Dean Morgan /Comedian/, Matthew Goode /Ozymandias/, Jackie Earle Haley /Rorschach/ нарын дүрүүд сонирхолтой санагдалаа. Харин Milan Akerman зүгээр л хөөрхөн хүүхэн байна лээ.
Киноны гол утга санаа нь хэдий зохиомол хотод болж байгаа ч гэсэн өнөөгийн нийгэмрүү хандсан metrocity-үүдийн сайхан тал биш харин эсэргээрээ ялзрал, үмхий самхай бүхнийг устгах гэсэн нэг баатарыг бусад баатрууд үл ойлголцлолоос болон зогсоох гэж оролдож байгааг харуулсан.
Магадгүй та Dark knight-аас хойш анзаарчил байгаа байх сүүлийн үеийн Superhero-той кинонууд элий байхаасаа илүүтэйгээр амьдралд ойртож илүү үзүүштэй болж байгаа.
1985 он буюу Nixon ерөнхийлөгч байх үе бөгөөд баатарууд жирийн л хүмүүсээс ялгаагүй тэд нэг газар жижиг асуудал шийдсэн ч гэсэн ахиад цаана нь түм түмэн асуудал байсаар л байдаг. Асуудалууд буюу нийгмийн шүүлт ялгарал байх хэрэгтэй том зүйлийн төлөө жижиг золиос гаргах шаардлагатай гэх мэт үгнүүд үзэж байхад бодогдож байсан.
Магадгүй би бүх утга санааг нь ойлгоогүй байх маш их зүйл агуулсан сайн кино болжээ. Юу гэх гээд байна вэ гэвэл "Dark Knight" шиг entertaining биш, "Hell Boy" шиг утгагүй биш, харин "Matrix" маягийн кино шиг санагдалаа. За ямартай ч ганц үзчээд хаячихаар кино лав биш байна.
Амралтын өдөр болж байна. Хараахан үзэж амжаагүй бол энийг заавал үзээрэй. Үзчээд саналаа үлдээгээрэй.

Энд дарж татах линк рүү орно уу.

Read more...

Monday, July 20, 2009

Trainspotting (1996)

Trainspotting (1996) 10/8
Poly Gram Film, Miramax Film

Хэлсэнээрээ энэхүү киноны талаар бичлээ. Энэхүү киноноос та 95 минутийн туршид хар тамхины мансууралын төсөөлөлүүд, хүнд үг хэллэг, секс, галзуурал мөн хэт их хэрцгийлэл мэдээж бага зэрэг англи хошигнололыг харах болно.
Найруулагч Danny Boyle содон зураг авалтуудаараа үзэгчидийг гайхуулсан, кино зохиолыг Irvine Welsh роман дээрээс сэдэвлэн John Hodge бичжээ.
Trainspotting дээр хэрэгцээгээрээ нийлсэн найз нарийн худал хуурмаг, хууран мэхлэлтийг үзүүлдэг. Кино мансууралах бодисын эсрэг хийгдсэн боловч харин ч бүүр эсэргээрээ санагдсан. Кино гарах үед масс иймэрхүү талын мессеж авах төсөөлөлч байгаагүй бөгөөд уран бүтээлчид төсөөлөөчгүй амжилтаа олж чадсан юм.

Жүжигчидын хувьд
Ewan McGregor - Renton-ийн дүрд гайхалтай орж хайнга, дураараа, сэргэлэн залуу болж чадсан. Ewan McGregor та бидний сайн мэдэх Star Wars, The Island, Big Fish гэх мэт кинонуудын гол дүрд тоглож байсан жүжигчин бөгөөд Их Британиас гарч ирсэн гайхалтай оддын нэг билээ. Robert Carlyle - Begbie буюу тэгэж их сордоггүй ч гэсэн сэтгэл мэдрэлийн өвчтэй, хэрцгий дүрийг мөн мэдээж Ewen Bremner-ийн тоглосон Spud-ийн хөгжилтэй, мангар дүрүүд киног илүү сонирхолтой болгож чадсан.
Та ямарч кино үздэг байсан хараахан үзэж амжаагүй байгаа бол заавал үзээрэй харамсахгүй сонголт байна гэдэгт итгэлтэй байна.
Муулий гэсэн ч даан ч муулах зүйлгүй кино юмдаа. Киноноос таалагддаг нэг өгүүлбэрээр төгсгөе дөө. Миний сонголт амьдрал биш, түүнээс өөр сонгол байх болно!

Trailer


Read more...

Sunday, July 19, 2009

Candy (2006)

Candy (2006) 10/8.5
Think Films, Hyde Films, New South Wales Film

Бодоод байхнээ 2006 онд ямар олон гайхалтай кинонууд гараа вэ?
More is never enough гэсэн үг шиг киноны гол дүрийг хийсэн мөн миний болоод олон кино сонирхогчидын хайртай жүжигчин Heath Ledger амиа алдсан. Тэрээр та бүгдийн сайн мэддэгээр "A Knights Tale"-ийн Виллъяамын дүрээс авхуулаад "The Dark Knight"-ийн Joker-ын дүр хүртэл олон дэлгэцийн бүтээлийг амь оруулж чадсан гайхалтай жүжигчин байсан юм. Нэг жишээ хэлэхэд сүүлд нээлтээ хийсэн "The Dark Knight" кинон дээр хэдий Batman гол дүр байсан хэдий ч миний хувьд Joker гол дүр шиг санагдаж байсан.
Дашрамд хэлэхэд "The Imaginarium of Doctor Parnassus" хэмээх кинон дээр мань эр зургаа авхуулаад амжсан байсан бөгөөд ирэх 10 сард нээлтээ хийх гэж байгаа (тэсэн ядан хүлээж байна).

"Candy"-г Luke Davies-ийн зохиол дээрээс сэдэвлэн найруулагч Niel Armfield найруулан мөн кино зохиолыг нь бичжээ.
Юу ч байхгүй хоосон боловч хайр дурлал, хар тамхи хоёроор л амьдардаг 2 залуухан хос хэрхэн амьдралаа алдаж байгаа тухай гардаг бөгөөд тэр 2-ийн амьдралын нэгэн хэсэг болсон хар тамхинаас салах гэсэн тэмцлийг гунигтай ч гэсэн гайхалтайгаар харуулж чадсан. Зарим нэг хэсэг дээр Dan, Candy-д хайргүй мэт харагдах боловч. Хар тамхи тэдний хамгийн нандин зүйлээс үнэтэй болж байгааг үзэгчдийн сэтгэлийг нь өвдтөл, тэвчээрийг нь алдагтал хийж чадсан бүтээл юм.
Heath Ledger, Abbie Cornish 2-ийг эс тооцвол бусад жүжигчид тийм ч их туршлатай жүжигчид байгаагүй бөгөөд найруулагч өөрөөч мэдэж байсан биз. Ledger урьд урьдныхаасаа гайхалтай жүжиглэж, Geoffrey Rush хийдэг л дүрээ хийж, Abbie Cornish уйлмаар сайхан, хайрламаар гайхалтай тоглосон байсан. Бусад жүжигчид яг л баримтат кинонд тоглож байгаа мэт харагдсан гэхдээ санаа зоволтгүйэээ! киноны 80%-д зөвхөн Dan, Candy 2-л харагдана. Зураг авалт таалагдсан ялангуяа байшин дотор зурсан бичгэн дунд сууж буй Dan-ий дүр зураг. Trainspotting шиг гоё төгсгөл хүлээж байгаа бол дэмий л байх даа яагаад гэвэл энэ кинон дээр гуниж гутарсаар байгаал дуусна. Нээрээ Trainspotting-талаар бичнээ. Эцэст нь хэлэхэд чихэр амттай ч дандаа идвэл муу тал ихтэй шүү! За за тэгээд өөрсдөө үздээ.

Trailer


Soundtrack (Super awesome)



Read more...

Thursday, May 28, 2009

Marley & Me (2008)

Өнгөрсөн долоо хоногт манай нохойг хашаанаасаа гардагаараа өглөө гараад явж байхад хэдэн хужаа нар буудсан байна. 19 нас хvрээд нилээн цөнцөн байсан л даа. Гэхдээ муу новш нарыг бодхоор уур хvрээд байх юм. Манай гэр бvлийн гишvvн байсан БИМ дээ зориулж энэ бичлэгийг хийв.

Marley & Me (2008) 10/6.5

Сонирхолтой гэр бvлийн инээдмийн драм кино болсон санагдсан. Тэжээвэр амьтантай бvvр нохой тэжээдэг бол кино дууссаны дараа та шууд нохойгоо дагуулаад өдөржингөө зугаалах байхаа. Харин тэжээдэггvй бол нохой авмаар санагдах байх.
John Grogan-ны бичсиж 2005 онд бестселлер болж байсан Marley & Me номноос санаа аван найруулагч David Frankel өхөөрдөм, инээдтэй мөн сургамжтай бvтээлийг хийж чаджээ. Кинон дээр 2 залуухан хос шинэ байшин, шинэ машин, шинэ ажил, мөн шинэ нохой авч байгааг харуулж байгаагаар эхэлдэг. Гол дvр John Grogan эхнэрийнхээ хvvхэдтэй болъё гэж хэлэхээс эмээж анх нохой авсаныгаа алдаа гэж боддог байсан нь харин бvvр эсэргээрээ тэрхvv гэр бvлд ямар их аз жаргал бий болгодог байсныг харуулдаг.
Owen Wilson, Jenifer Aniston 2 эхнэр нөхөр 2-ын дvрийг сайн хийсэн байсан. Гэвч Aniston дvрдээ орж чадахгvй хэсэгvvд их харагдсан. Зураглаач vнэхээр сайн ажилласан бөгөөд тэрээр киноны зарим хэсэг дээр зохиолыг гайхалтай илэрхийлж чадсан байсан (Marley-н оршуулгын хэсэг г.м). Иймэрхvv талын кинонууд дундаас хамгийн сайн гэж хэлж болохоор бvтээл болсон байсан. Амьтан тэжээдэггvй ч байсан заавал нэг vзээрэй гоё биш харин хөөрхөн кино байна лээ шүү!

Татах линк хэрэгтэй бол энд дарна уу.


Read more...

Thursday, May 21, 2009

Cashback (2006)

Юун 2006 вэ? Шинэ кино гэчихээд гэж зарим хvмvvс бодож магадгvй. Киноны талаар тvлхvv бичиж байгаа болохоор эхэн хэсэгтээ өөрийн шvтдэг хэдэн киногоо бичсэн нь дээр байхаа гэж би бодлоо. Мөн ойрд жоохон зав муутай байгаад мэдээ нэмсэнгvйдээ хvлцэл өчье.

Cashback (2006) - 10/8.5

Энэ киног хэд vзсэнээ ч мартчиж ямарчил байсан 3 давтаж vзээд уйдаагvй юмдаг. Кино урлагт бvтсэн ийм гайхалтай бvтээлийг мэдрээгvй хvн бараг байхгvй байх гэхдээ л хэл загтнаад яримаар санагдаад байна.
Зохиолыг бичэн, киног найруулсан Sean Ellis загварын зурагчин мэргэжилтэй бөгөөд эмэгтэй хvнд нуугдсан байдаг тэр гоо vзэсгэлэнг мэдэр ч чаддаг нэгэн гэдгээ Cashback-аар харуулж чадсан . Зурагчин хvнд байх ёстой гол чанар болохоор арга ч байжуу дээ. Sean Ellis мэргэжлийн давуу талаа ашиглан кинон дээр гайхалтай фозуудыг ашигласан байсан.
2004 онд найруулагч маань энэхvv зохиолоор 19 минутийн гайхалтай богино хэмжээний кино хийсэн хэдий ч тэр жилийн Оскарт тvрvvлж чадаагүй.
Гол дvрийг гvйцэтгэсэн Sean Biggerstaff "Harry Potter" дээр хийсэн Oliver-ийн дvрээсээ илvvтэйгээр өөрийнхөө чадварийг харуулж чадахаар жvжиглэлтийг хийсэнээр энэхvv киног илvv сонирхолтой болгож чадсан байхаа.
Бvтэлгvй хайрандаа шаналсан Ben Willis сэтгэл санаагаа цэгцлэх санаатай хvнсний дэлгvvрт оройн ээлжээр ажилд орсон нь тvvний амьдралыг орвонгоор нь эргvvлж байгаа vзэгдэлvvд гарах хэдий ч киноны гол санаа нь эмэгтэй хvний гоо vзэсгэлэн мөн хvнд хэзээ ч ганцхан хайр байдаггvй харин ч урьд нь байснаасаа илvv хvчтэй хайрийг олох боломжтой гэсэн санааг өгөх гэж оролдсон бөгөөд 100% өгч чадсан болвуу гэж би боддог. Тийм ч учираас найзаасаа салаад удаагvй байгаа хvн байвал нэг vзчихэд илvvдэхгvй л байх.
Кинон дээр тайлбарлагдхааргvй шинжлэх ухаанд байж боломгvй vйлдлvvд гардаг хэдий ч та кино дууссаны дараа яагаад ингээд байгаан болоо биш харин vнэхээр сэтгэл хангалуун vлдсэндээ тэр асуудалууд таньд ямарч хамаагvй мэт санагдана.
Ахиад энэ киноны талаар өрнөлөөс нь бичмээр байгаа ч vзээгvй байгаа хvмvvсээ хvндэтгээд ингээд дуусгасан нь дээр байх. Ахиад сануулахад хэрэвээ та хараахан vзэж амжаагvй байгаа бол энэхvv урлагийн гайхалтай бvтээлийг заавал vзээрэй!

Татах линк хэрэгтэй бол энд дарна уу.

Read more...

Monday, May 18, 2009

Revolutionary road (2009)

Revolutionary road (2009) - 10/8.3

Ёох ингэж нэг 3 сарын туршид авч чадахгүй байсан мэдрэмжийг олж авах гэж. Richard Yates-ийн 1950 оныг харуулсан Revolutionary Road хэмэх зохиолоор бүтсэн кино бөгөөд найруулга, screenplay үнэхээр сайн болжээ. Sam Mendes ахиад л гайхалтай бишээ бүүр Kite Runner-аас ч илүү гайхалтай dram, romance жанрын бүтээл хийж чадлаа.
Titanic-ийн гол дүрийн 2 баатар нилээн хөгширсөнөөс биш нэг нэгнийгээ хичнээн сайн мэдэрч жүжиглэж чадахаа ахин харууллаа. Dicarpio -Frank Wheeler буюу мөрөөдлөө хайсаар байгаад гэр бүлээ тэжээхийн тулд үзэн яддаг ажлаа хийдэг залуугийн дүрийг харин Kate - April Wheeler буюу хүсэл мөрөөдөл нь housewife биш юм байнаа гэдгийг ойлгочоод олон жил бусад Америкын эхнэрүүд шиг тэс ч тэс ч эцэстээ асуудалыг ямар нэг аргаар ч хамаагүй шийдэх гэсэн эмэгтэйн дүрүүдийг гайхалтай гаргаж чаджээ. Тэр ч бүү хэл Кате энэхүү дүрээрээ Golden Globe, Sierra Awards-оос шилдэг эмэгтэй дүр авч чаджээ.
Dram үзэх сонирхолгүй үзлээ ч ойлгодоггүй хүмүүст бол 2 залуу үдэшлэг дээр дайралдаж танилцсаныхаа дараагаар гэрлэн 7 жилийн дараа 2 бяцхан хүүхдийн, ажилаа үзэн яддаг ч өдөр болгон ажилладаг эцэг, уйдаж үхэх гэж байгаа ч тэвчсээр байгаа ээж болсон байна. Ийнхүү амьдралдаа өөрчлөлт хийхийн тулд Парис явж амидрахаар болсон ч Frank албан тушаал ахин үлдхээр болов. April мэдээж уурлан баахан хэрэлдсэнээс болоод 12 долоо хоног болсон хэвлийд байгаа хүүхдээ өөрийн гараар зулбуулах гэж байгаад амиа алддаг. Нэг л баахан хэрэлдсэн маргалдсан кино юм шиг санагдах байх.
Кинон дээр асар их тамхи татаж, мартини ууж байгаа харагдах байх гэхдээ 50-иад онд Америкад хүн болгон тийм байсан юм байна. Манайхаар бол эцгийн эрхт ёс буюу эмэгтэй хүн болгон HOUSEWIFE болдог гэсэн ойлголт хаа сайгүй байсан ч тэдгээр эмэгтэй хүмүүс үнэхээр дотороо яаж тэсдэг, ямар хэцүү байсан талаар ганц гэр бүл, мөн тэдний хэдэн маргалдаанаар гайхалтай харуулж чадсан нь их таалагдлаа. Нэг л урсгалаар өмнөх өдрөө юу хийхээ мэдээд байгаа юм шиг аймшигтай уйтгарын амидралаас салах гэсэн магадгүй Early indie хосуудын асар их тэмцэл, мөн тэр үед иймэрхүү байдалаас салах ямар хэцүү байсан талаар мөн харуулсан байна лээ. (Гэтэл одоог хүртэл би зүгээр л хүүхэд гаргаал гоё ээж болно гэсэнээс өөр мөрөөдөл, тэмүүлэлгүй эмэгтэйчүүд байдаг нь харамсалтайяааа. Арга ч байжуу дээ эрчүүдийх нь ихэнх нь утасныхаа чанга яригчаар дуу, бишээ бүүр FLASH-ын дуу тавичаад тэрийгээ би сак болчлоо гээд хөөрч байгаа юм чинь бид 2 ижил эрхтэй гэдгээ яаж ухамсарлахав дээ. Нэг л юм болвол би эр хүн гээд орилоно шүү дээ. хммммммммммммм)
"A lot of people believe their parents didn't understand them. What if they didn't understand themselves? " Roger Ebert
Нийт 1цаг 52 мин гайхалтай бүтээл болжээ.


татах линк хэрэгтэй бол энд дарна уу.


Read more...

Sunday, May 17, 2009

Star Trek (2009)

Star Trek (2009) - 10/5.5

1966-1969 оны хооронд 3 цуврал болгон гарч байсан өнөөх сансарт нисээл хүн төрлөхтөнийг харийханаас авраад байдаг олон ангит киноны эхлэл хэсэг буюу баатруудын бага насыг харуулсан байдалтайгаар хийсэн байна лээ.
Жүжигчидын сонголт сайн болсон байсан ялангуяа миний дуртай болоод ч тэрүү Eric Bana "Nero" гэдэг Romulan гарагийн бачкагийн дүрийг сайн гаргасан байсан. Яг л холливуудын байх ёстой бүх стандартуудыг нэгд нэгэнгүй хийсэн байсан нь магадгүй ингэж их хүмүүсийг татаж байгаа байх л даа. Миний хувьд Sci-Fi кино нээх үздэггүй сонирхол ч байдаггүй болохоор нээх их таалагдсангүй. Дээрээс нь special effect муу ашигласан нь нилээн ажиглагдаж байсан. Нэгэнт л ийм сэдэвтэй кино хийж байж аятайхан compuer gaphicers авахгүй дээ.
127 min-аар хийсэн байна лээ гэхдээ тэрнээс илүү болсон байсан байх утгаа гаргах гэж нилээн ядсан хэсгүүд харагдсан. Дайснууд бүгдээрээ үхээд манайхнаас хачирхалтайгаар нэг нь ч үхэлгүй үлдээд and they lived happily ever after гэж дуусдаг кино үзэх дуртай хүмүүс үзэхэд бол тасархай санагдахаар кино байсан. lol

Нээлтээ хийгээд 9-хөн хонож байгаа болохоор олигтой бичлэг олдсонгүй. Гэхдээ тэвчээргүй нөхөддөө зориулаад telesync боловч үзчихэд болмоор бичлэгтэйгээр тавилаа.

Энд дарна уу


Read more...

Saturday, May 16, 2009

Powder Blue (2009)

Юуны өмнө нээх хуучин киноны талаар яриж та бүхнийг ядраагаад яахав. Харин аль болох шинэ кинонуудыг талаар мэдээг түргэн шуурхай хүргэж байна. Дээрээс нь энэ зөвхөн миний талаас хийсэн дүгнэлтүүд байх бөгөөд киног би хуучин кинонуудтай харьцуулалт хийх нь их байж магадгүй шүү. Боломжтой байвал би хаанаас татах зааврийг мөн өгөж байх болно.

Powder Blue (2009) - 10/6.5

Лос Анжелест амьдардаг хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой 4 хүний талаар гарах бөгөөд бидний сайн мэдэх Crash, Babel хэмээх кинонуудтай нилээн төстэй хийгдсэн нь харагдаж байсан. Гэхдээ мэдээж Jessica Biel, Forest Whitaker, Ray Liotta, Eddie Redmayne гэсэн гайхалтай жүжигчид чимэж өгсөн нь ойлгомжтой. Forest Whitaker Last King of Scotland дээр хийсэн шигээ мөн л хэн нэгний хийчээд байхааргүй хэцүү дүрүүдийн нэгийг үнэхээр гайхалтай харуулж чадсан байна лээ. Харин найруулагчийн хувьд миний мэдхээр Green Dragon (2001) гээд Patrick Swayze, Forest Whitaker нарын тоголсон 75 онд Vietnam-ийн дайн дууссаны дараа USA-д ирж буй Vietnam-уудын талаар гардаг киног найруулсан найруулагч Timothy Linh Bui юм байна лээ. Энэ кинон дээр найруулга бол хэлэх юмгүй сайн болсон байна лээ. Урьднах шигээ Screenplay-ийг нь өөрөө хийж зураг авалтаа сонирхогчийх юм шиг зарим үзэгдэл дээр алсаныг нь эс тооцвол анх байсан юун Vietnam найруулагчийн кино гэмээргүй сайн бүтээл болсон байна лээ. Ямарчил байсан Драм төрлийн, үзээд дуусахад нэг сэтгэлээс юм авчаад эргүүлээд өгөлгүй the end гэчихдэг кинонд дуртай хүмүүс заавал үзмээр кино байна лээ.

Би өөрөө торрентоор юмаа татчихдаг болохоор та бүхэнд торрентын хаягыг нь л үлдээж байяаааа.

http://thepiratebay.org/torrent/4890165/Powder_Blue_2009_BRRip_H264_5.1_ch-SecretMyth_(Kingdom-Release)


Read more...